Дакота Ханна Фаннинг
2012-06-04

1994 оны 2 сарын 23нд Америкийн Жиоржиа мужид төрсөн. Загасны орд. Нохой жилтэй.163 см өндөр. Нью Йорк их сургуулийн нэгдүгээр курсын оюутан. Шаргал үстэй, цэнхэр нүдтэй жүжигчин охин маань өнгөрсөн 2 дугаар сард 18 нас хүрээд байна. Ингээд уншигч авхай таньд Дактотагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
- 2настайдаа анх уншиж сурсан.
- 8настайдаа “Намайг Сэм гэдэг” кинонд туслах дүрийн жүжигчнээр тоглосоноороо “Screen Actors Guild Award” –д нэр нь дэвшигдсэн хамгийн бяцхан жүжигчин болжээ.
- “Намайг Сэм гэдэг” киногоороо “Best Young Actress” шагналын эзэн болох үедээ микрофондоо ч хүрч чадахгүй намхан байсан учраас уг наадмыг хөтлөгч нь түүнийг үг хэлж дуусах хүртэл өргөж өгсөн бөгөөд Дакота маань маш их үг хэлж түүний гарыг ихэд чилээжээ.
- Жүжигчин болох анхны гараагаа тэрээр “Tide” угаалгын нунтагын рекламанд тоглох жүжигчнээр сонгогдож эхэлсэн ба тэр үед тавхан настай байв.
- Ханна Дакота Фаннинг гэх түүний энэ нэр ээж аав хоёрынх нь тус тусын өгсөн нэрнээс бүтжээ. Аав Дакота,ээж нь Ханна хэмээн нэрийг өгсөн байсан нь хожим тийнхүү өөрчлөгдсөн байна.
- Дакота 14 ач зээгийн нэг нь.
- Хүүхэлдэй цуглуулах маш дуртай.
- 2 дугаар ангиасаа ахлах сургууль хүртлээ гэртээ хичээллэдэг байсан.
- Тэрээр хагас Ирланд, хагас Герман гаралтай.
- Юм нэхэх нь түүний туйлын дуртай зүйл нь бөгөөд Том Круз, Роберт Ди Ниро, Динзел Вашингтон, Опра Уинфри, Стивен Спилберг, Тим Роббинс нарт өөрийн нэхсэн ороолтуудаа бэлэг болгон өгч байсан.
- “Намайг Сэм гэдэг” киноныхоо гунигтай хэсгүүдэд тоглох үеүүддээ тэжээдэг алтан загсаа үхэж байгаагаар бодон гунигт автах дүрдээ маш сайн хувирдаг байжээ.
- Улаан загалмай нийгэмлэгийн гишүүн.
- 11насных нь төрсөн өдрөөр Том Круз түүнд гар утас бэлэглэж байсан.
- Хийл хөгжим, төгөлдөр хуур тоглодог.
- Найруулагч болохыг хүсдэг.
- 10 насныхаа төрсөн өдрөөр Роберт Ди Ниро Дакотад нуугдаж тоглоё кинон дахь түүний бүтээсэн дүртэй яг адилхан хүүхэлдэй бэлэглэжээ.
- Охин дүү болох Элле Фаннингтай хамт 3 бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Тэдгээр нь “Намайг Сэм гэдэг”, “Олзлогдсон” болоод “Тонари Но Тоторо” нар болно.
- Анх Момо гэж хэлд орж байсан бөгөөд гэр бүлийнх нь тэжээмэл муурынх нь нэр байжээ.
- “New Moon” (2009)-д тоглохоосоо өмнө Стефани Майерын бичсэн зохиолуудыг уншиж дуусгаагүй байсан ч түүнд скрипт нь маш их таалагдсан учир тоглох саналыг хүлээн авчээ.
- “Коралина” (2009) кинонд дуу оруулахдаа 10 настай байсан бөгөөд уг кино түүнийг 15 нас хүрэхэд нийтэд хүртээл болж байжээ.
- Жонн Траволта, Кристен Стюварт болоод Тэйлор Лотнэр нартай сайн найзууд.
- Ахлах сургуулиа 2011 оны 6 сарын 6нд сайшаалын үнэмлэхтэй төгссөн.
- Хөгжөөн дэмжигчдийн багт байсан ба “Homecoming Queen”-ээр ахлах сургуульд байхдаа сонгогдож байжээ.
- Шүдэндээ 2 жил гаруй аппарат зүүж явах шаардлага гарч байсан.
- Левеллен хэмээх Шнүүдл нохойтой.
- Дуртай номын жагсаалтанд “Шарлотта-н тор”, харин цуврал номны тухайд “Харри Поттер” “ Харамсалтай үйл явдлууд” болоод“ Нанси Дрью” гэх цувралууд багтдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






