Хүүхдийг жаахан гэж өхөөрдөн ярих нь буруу гэж мэргэжилтнүүд үздэг байна
Хүүхэд аль болох бүтэн өгүүлбэр хэлж заншвал илүү хурдан хэлд ордог байна. Мөн хүүхэд ярьж сурахад хөгжим сайнаар нөлөөлдөг гэдгийг онцолжээ. Хурдан хөгжмийн аяс үгийг хурдан цээжлүүлж, харин уянгын дуунд үгээ удаан хэлж байгаарай. Хүүхэд хэсэг хугацааны дараа мартдаг хэдий ч дахин хөгжмөө сонсохдоо санадаг гэнэ. Түүнчлэн хүүхдэд зурагтай ном үзүүлж “Энэ юу вэ?” мэт энгийн асуулт асуух нь мөн тустай.

Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор хүүхэд нэг наснаасаа эхлэн орчин тойрноо таньж мэдэрдэг аж. Тиймээс энэ үед нь үе тэнгийнхэнтэй нь хамт цагийг өнгөрүүлэхэд анхаарах нь зүйтэй. Харин 1,5 наснаас нь өнгийн будаг, цаас өгч зуруулж байх хэрэгтэй. Хүүхэд хоёр ойтойгоосоо харсан үзсэн зүйлээ дууриаж эхэлдэг байна.
Сонирхуулахад хүүхэд 11 сартайгаасаа энгийн үг хэлэхийг оролддог ч энэ үед үийг ямар учраас хэлж буйгаа мэддэггүй гэнэ. 12-18 сартайдаа л өөрийн хүсч байгаа зүйлээ үгээр илэрхийлдэг. Энэ үед тэдний үгийн санд 3-50 үг байдаг бөгөөд 18-24 сартайд нь 50-70 болдог ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.222)
2016-05-13 22:09:38
ЗӨВ ШҮҮ
0
0
0
Хариулах







