Та булагнагч уу?

 

Эмэгтэйчүүдийн 60 хувь нь булагнах дуртай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Их Британийн ShapeSmart-аас явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 15 хувь нь нөхрөө эсвэл найз залуугаа байхгүй үед амттан ихээр иддэг гэдгээ хүлээсэн байна. Тэр бүү хэл насанд хүрсэн, гэр бүлтэй эмэгтэйд ч хүүхэддээ харуулалгүйгээр чихэр идчих нууц хүсэл байдаг гэнэ.

Интернэт форумаар явуулсан уг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь нөхрөө ажилд явсан, эсвэл орондоо орсон хойно  амттай зүйл хайж эхэлдэг гэжээ. Ганцаараа байхдаа амттан ихээр идэх нь буруу хооллолтын  зуршил аж. Сэтгэл зүйчид ийм булагнах зуршлыг буруу хооллолтын эмгэг өвчнүүд болох анорекси буюу хоол хүлээн авах чадваргүй болох, хоолноос гарахтай адил гэж үздэг байна. 

Буруу хооллолтын зуршлыг судлах төвийн доктор Тамара Прайор  " Булагнаж идэх болон амттан ихээр идэхийг тэсгэлгүй хүсэх нь гэр бүлийн зуршил, эцэг эхийн хүмүүжилтэй холбоотой. Яваандаа  энэ нь олон хүнтэй хамт хооллохоос эмээх, эсвэл амттаны хорхойтон болгодог” хэмээн ярьж байна. 

Та ч бас ингэж бодож байна уу? Гэвч хүн дуртай зүйлээ ганцаараа идэж яагаад болохгүй гэж асуух хүн ч гарч магад. Судалгаанаас харахад хүн ганцаараа хэзээ ч эрүүл хоол иддэггүй аж.

 

Н.Рэй

 

 

Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.