Мөнгө $$$ хэн нь ихийг зарцуулдаг юм бэ? Эрчүүд үү эсвэл...?
Уншиж эхлэхээсээ юуны өмнө та дараах 2 асуултын хариултыг нэг бодоод үзээрэй. Эхний асуулт нь: Мөнгө их зарцуулах асуудал дээр эмэгтэйчүүд их үрэлгэн үү эсвэл эрчүүд их үрэлгэн үү? Дараах асуулт нь: Ямар нэгэн зүйлийг худалдаж авахыг хүсэх тэр их хүсэл хүйсийн асуудалтай холбоотой болов уу?гэж...
Заримдаа гайхдаг байлаа л даа. Яагаад зарим дэлгүүр ямар ч засал чимэглэл, гоё байршил байхгүй мөртлөө тийм их орлоготой харин зарим нэг нь маш их хөрөнгө мөнгийг зар сурталчилгаа, зураг төсөл гээд л зарцуулахаас өөр аргагүй байдаг юм болоо гэж... Одоо мэдэж авсан л даа. Эхний дэлгүүр нь эрчүүдэд, харин 2 дахь дурьдагдсан дэлгүүр нь эмэгтэйчүүдэд зориулсан. Яагаад гэхээр эмэгтэйчүүд бидний цаг заваа төлөвлөн, сэтгүүл зураг эргүүлэн байж сэтгэлээ сэргээтлээ өдөржингөө яваад ч уйдахааргүй байхад эрчүүд маань зүгээр л худалдаж авдаг гэнэ. Дэлгүүр ороол гарна. Тэгээд л боллоо гэсэн үг.
“Эрчүүд худалдаж авна, эмэгтэйчүүд хэснэ” гэсэн нэрээр нэгэн судалгаа гарсан байсан нь эмэгтэйчүүдийн хувьд нөхөрсөг сайхан худалдагч байвал илүү таатай ханддаг бөгөөд эрчүүдийн хувьд машинаа тавих газар болоод бараа нь дэлгүүртээ байгаа эсэх, очерт хэр их хүн байна гэх зэрэг асуудлуудыг дэлгүүр хэсэх үедээ гол болгон авч үздэг гэсэн байна.
Хосуудад зориулан санхүүгийн талаарх ном бичсэн нэгэн зохиолчийн хэлснээр бол эмэгтэйчүүд амьдралын хэв маяг болоод хүүхдүүдээ гэж худалдан авалт хийхээр заалгаж, төлөвшигдсөн байдаг бол эрчүүдийн хувьд үнэ цэнэд хүрэхүйц зүйлсийг үнээс нь хамааралгүй авахаар төлөвшсөн байдаг гэнэ. Энэ дунд нэг том ялгаа байгаа юм. Эмэгтэйчүүд бид бага багаар аажуухан мөнгөө зарцуулдаг бол эрчүүд нэг том юманд л бидний маш удаан хугацаанд зарцуулж дуусгах байсан мөнгийг өгчихдөг. Том LCD TV, том машин гээд л дуртай шүү дээ эрчүүд.
Сайн , урт хугацаанд ашигтай эсэхийг нь бид бодолгүй л авчихдаг. Энэ нь тэхдээ нас ахих тусам бидэнд сайн зүйл болохгүй. Жижиг сажиг зүйлд л бидний мөнгө явсаар, мөнгө олоод л байдаг бас нэг их юм аваагүй байдаг, гэтэл хаачваа? Бас л бодох асуудал шүү бүсгүйчүүд минь. Эрчүүд үнэтэй мөртлөө цөөхөн хувцас өмсдөг нь бас зөв ч юм шиг. Ядаж л эдэлгээ сайтай. Хэдэн жил өмсчихнө. Гэтэл бид нэг өмссөнөө л бараг дахиж өмсмөөргүй тийм сэтгэлгээнд шилчихээд байх шиг. Урт хугацаанд үнэлэгдэх зүйл дээр мөнгөө зарцуулахад анхаарлаа хандууларай.







