Монгол хэв маягийг орчин үетэй хослуулан урласан Монгол дээл
Монгол үндэсний хувцас бол өөртөө олон утга, бэлгэдэлийг агуулсан хүндэтгэлтэй хувцас билээ. Үндэсний хувцасны өнгө загвар, чиг хандлага жилээс жилд улам боловсронгуй болсоор байна. Тиймээс ч Монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүү худалдан авч байгаа нь Монголын загварын салбарт гарч байгаа дэвшил, шинэ соёл гэж хэлж болох юм. Зөвхөн баяр ёслолоор хязгаарлагдахгүй өдөр тутамдаа өмсөж болох үндэсний хэв маягийг шингээсэн даашинз, цамц, хослол, хүрэмний шинэ загваруудыг сорчлон өмсөхийг хүсэж байгаа бүсгүйчүүдээ анхаарлаа хандуулна уу!
Орчин цагийн загварын чиг хандлагад нийцүүлэн үндэсний хэв маяг, уламжлалаа шингээсэн дэлхийн хаана ч байхгүй онцгой загваруудыг та бүхэндээ танилцуулж байна. Энэ бол "OYUKHAI" брэнд.

Энэхүү брэнд нь 2015 оноос өөрсдийн шинэ өнгө төрх бүхий загваруудыг урлаж эхлэсэн бөгөөд ихэвчлэн хүннү энгэртэй дээл хийдгээрээ бусдаас онцгой. Жилдээ 4-5 коллекц гаргадаг тул жилийн 4 улиралд тохирсон загварууд энд бий. Тиймээс та зуны загварлаг дээл, хавар намрын хүрэм, баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан тансаг загваруудыг "OYUKHAI" брэндээс сонгох боломжтой бөгөөд өөрийн бие галбир, сэтгэлд нийцсэн дээлээ захиалгаар хийлгээрэй. Захиалгийн дээл нь 10-14 хоногийн дотор бэлэн болдог. Мөн дизайнеруудын ур ухаан шингэсэн бэлэн загваруудыг Гранд плазагийн 4 давхар 4-14 тоотоос худалдан аваарай. Харин үнийн тухайд хавар намрын загварууд 159000 - 430 000, зуны загварын дээлнүүд 150 000 - 480 000 төгрөгний хооронд байдаг.
Энгийн нэгэн Монгол бүсгүй, олондоо танигдсан уран бүтээлчид ч "OYUKHAI" брэндийг сонгож байна. Та ч гэсэн дараах загваруудыг сонирхож, сонголтоо хийж болох юм шүү
Утас: 99096892























Хятадын Бээжин хотноо Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучин Баяржавхлан маань OYUKHAI MM- ийн дээлээр гоёжээ.

МУГЖ дуучин Т. Ариунаа « Говийн домог» киноны дуундаа ОYUKHAI MM -ийн дээлүүдийг сонгожээ







7 - р сарын 1 - нээс худалдаанд гарсан эрэгтэй загваруудаас











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







