Уламжлалт эмчилгээгээр үргүйдлийг эмчилсэн байна

Монголын ШУА, Үндэсний Музей, "Монголын буга цааны холбоо" хамтран хойд туйлд 20 жил ажилласан Монголч эрдэмтэн Б.Баасансүрэнгийн эрдэм шинжилгээний ажил, бүтээл туурвилын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Баасансүрэн нь Якут нутагт ажиллаж байх хугацаандаа үргүйдлэлд өртөж, үр хүүхдийн хүслэн болсон 200 гаруй гэр бүлийн хосуудыг уламжлалт анагаах ухааны эм тангаар эмчилж 167 гэр бүлд нь үрийн зулай үнэрлэх буян хайрласан ажээ.
Түүний энэхүү буянтай ажлыг Дэлхийн Улаан загалмайн холбоо үнэлж “Мэргэжил ба амьдрал” хэмээх дээд шагнал хүртээсэн байна.
Тэрээр ОХУ, Дорнод Якут нутагт ажиллаж байх хугацаандаа уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргыг эх орондоо төдийгүй хилийн чанадад дэлгэрүүлсээр явна.
Баасансүрэн нь Уламжлалт АУ-ны эм танг найруулах ашиглах, эмийн ховор түүхий эдийг олж илрүүлэх, Цааны эврээр Монгол төөнүүр хийх ШУ-ы үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй нь холбон судалсан нь буган цааны зарим эрхтний бүтэц микро, микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






