Б.Шижирбат ”Авьяаслаг Америкчууд” 2017 тэмцээнд оролцож байна
"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн "America"s got talent” буюу "Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байгаа билээ. Шоуны сүүлийн шатны шалгаруулат ирэх сарын 15 нд Dolby театрт болох юм. Шоуны шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи Мандел, Мел Би, Хайди Клум, Саймон Коуэлл нар шүүж байгаа бөгөөд Б.Шижирбат шүүгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.

График анимешн, бүжиг хоёрыг хослуулсан түүний өвөрмөц үзүүлбэрийг 100 сая гаруй хүн үзээд байгаа юм. Түнийг шоунд оролцож байх үед гуравдугаар шатны үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker "WOW, AMAZING SHOW" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудаснаа бичсэн удаатай. Гайхашрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа " Аймар юм битгий хүлээгээрэй” гэж бичсэн байна. Б.Шижирбат "Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа гэж ярилцлага өгч байсан. Эгэл даруу, авьяаслаг уран бүтээлчдээ шоу нэвтрүүлэгтээ амжилттай оролцож дэлхийд танигдахын ерөөл тавья.
Амжилт хүсье түүнд.

Б.Шижирбатын шилдэг үзүүлбэрүүдээс
"America"s Got Talent" 2017 үзүүлбэр
Сүүлийн шатны шалгаруулалт
2 - р шатны үзүүлбэр
1- р шат

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.