Гэрлэлтийн нууц

Секс бол аз жаргалтай гэрлэлтийн зайлшгүй нөхцөл биш. Гэвч хэрэв та эсвэл таны нөхөр гэрлэлтдээ сэтгэл гонсгор байдаг бол секс хийх маш чухал гэнэ.  Энэ бол Теннесийн их сургуулийн эрдэмтдийн дөрвөн жилийн турш  шинэхэн гэрлэсэн 72 хосын дунд явуулсан судалгааны үр дүн. Аливаа зүйл сэтгэлд нь нийцдэггүй хүмүүс амьдралыг өөрсдийн санаандаа бий болгосон хийсвэр ертөнцөөр төсөөлдөг бөгөөд тэд сайн хань байх нь ховор. Аливаа зүйлд байнга шүүмжлэлтэй ханддаг хүмүүс гэрлэлтэнд ч сэтгэл дундуур байдаг. “Хүний бусад зан авираас илүү  бүтэлгүй гэрлэлтийн  сүүдэр амьдралд сэтгэл хангалуун байж чадахгүйд хүргэдэг” гэж судалгааг удирдан явуулсан эрдэмтэн Мишель Рассел ярьж байна.

Эрдэмтэд шинэхэн гэрлэсэн 72 хосын дунд зургаан сар болгон санал асуулга явуулахад  тэд гэрлэснээс хойш эхний зургаан сард дунджаар долоо хоногт нэг удаа секс хийдэг гэж хариулсан бол гэрлээд дөрвөн жил болсны дараа секс хийх давтамж багасч сард гурван удаа хийдэг болсон гэж хариулсан байна. Харин дийлэнх хосууд секс хийх давтамж багассанаар дотно харилцаанд нь бага зэрэг өөрчлөлт орсон гэж үзсэн байна.

Харин  гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүсийн хувьд  судалгааны үр дүн арай өөр байжээ.  Тэдний хувьд бал сар нь тийм ч их баяр хөөр авчираагүй  аж. Харин сексийн идэвхитэй амьдралтай хосуудад гомдоллох зүйл байсангүй.  Гэрлэлт нь бүтэлгүй болсон хүмүүсийн хувьд сексийн идэвхитэй амьдрал гэр бүлийн харилцаанд сэтгэл хангалуун байх нэг үндэс болдог байна гэж судалгааг удирдан явуулсан эрдэмтэд тайландаа бичжээ.

Сексийн харьцаа эмэгтэй хүнд төгс төгөлдөр гэдгийг нь мэдрүүлж, дотно харилцааг бат бөх болгодог. Энэ бүхний цаана биологийн нууц байгаа бөгөөд сексийн үеэр бий болдог аз жаргалын даавартай холбоотой.



Н.Рэй

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.