“Эзэгтэй нартаа – шинэхэн санаа”

Монгол улс анхны ардчилсан сонгуулиас хойш дөнгөж 4 дэхь удаагаа УИХ-ын сонгуультай нүүр тулж байна. Гэтэл байдал ийм л... Сонгогчид нь залхаж, сонгогдогчид нь залхаасан дүр зураг. 

Эмэгтэйчүүд.мн нь эзэгтэй нартаа зориулж амралтын өдөр бүр хөтлөдөг “Эзэгтэй таньд өгөх даалгавар байна” булангийн өнгөрсөн долоо хоногийн даалгаварт сонгуулийн сурталчилгааны хуудас цуглуулах даалгавар өгч байсныг санаж байгаа байх. Орой болгон урилгагүй мөртлөө хаалга “балбадаг” сурталчилгааны ажилчидын хамрыг хавчих шахам хаадаг ууртай зангаа түр мартаад тайван сайхан инээмсэглэл бэлэглэх энэ даалгаварт тус болох дараах зургийг тавьлаа. Тэд хаалга тогшилгүйгээр бидэнд сурталчилгаагаа хүргэнэ. Харин бид шөнөжин ажилласан нөхрөө сэрчихвий, өдөржин уйлсан нялх үрээ амраахсан гэсэн амгалан тайван байдлаа алдалгүйгээр хэрэгтэй зүйлээ авчихна.

Үнэндээ эзэгтэй танийг аль хэдий нь сонголтоо хийснийг бид мэднэ. Гэхдээ нэгэнт төлбөр тооцоо болж хэвлүүлсэн энэ зүйлийг зүгээр л хаячихна гэдэг харамсалтай. Харин түүний оронд  хэрхэн хэрэглэж болохыг бид өмнөх даалгаварт дурьдсан билээ. Ингээд сонин юм шиг хирнээ, сонирхолтой энэ хайрцаг айл бүрийн үүдэнд байг. Амжилт хүсье, бүсгүйчүүд ээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.