Өнгөрсөн долоо хоногийн шилдэг сэтгэгдэл

 

Эмэгтэйчүүд.мн долоо хоног бүр өнгөрсөн долоо хоногийн шилдэг сэтгэгдлийг тодруулдаг уламжлалтай. Харин энэ удаагийн шилдэг сэтгэгдэл Мандал даатгал компаний Эрсдэл хариуцсан захирал Д.Дорждэрэмтэй хийсэн ярилцлагын дор ирсэн байна.  Ярилцлагад, Мандал даатгал компаний даатгуулагчийн нөхөн төлбөрийг хэрхэн олгож буй тухай, олгоход ямар х

үндрэл бэрхшээл тулгарсан тухайд дурдагдсан болно. Та бүхэн ярилцлагаа манай “Ярилцъя” булангаас хүлээн авах боломжтой.

Шилдэг сэтгэгдэл

Үнэхээр сайхан сэтгэлтэй юм байнаа. Нөгөө талаар хорооны ажилтанууд үнэхээр муу ажилладаг шүү дээ. Нэг л их олон авгай хүүхнүүд л байдаг. Үнэндээ тэд тусламж энэ тэрээр ирсэн зүйлүүдийг танил талдаа өгч үлдсэнийг нь өөрсдөө авдаг шүү дээ. Аль ч хорооны нийгмийн ажилтан хэсгийн дарга нар тааруухан ажилладаг. Нийтэд хандах хандлага үнэхээр муу шүү дээ. Ер нь иймэрхүү ажилтануудыг хаа хамаагүй соёлгүй хов ярьсан авгай нараар хийлгэж байхаар системтэй арга хэмжээ арга хэмжээ авбал зүгээр. Гол нь хорооны нийгмийн ажилтан, хэсгийн дарга нар чинь хүндээ, айл өрхүүдтэйгээ тулж ажиллах ёстой болохоос дарга царай гаргаж хүн загнаж, худлаа ярь гэж байлгаагүй л байлтай. Тэдний харьцааны соёл гэдэг юм нойл заасан байдаг юм билээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.