Европоос шинэ мөсний хатан тодорлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Детройтод болж өнгөрсөн Америкийн Гран При тэмцээнд ОХУ-ын залуу уран гулгагч Елена Радионова хүрэл медаль хүртлээ. Тэрээр одоо 14 настай аж. Залуучуудын дэлхийн аварга Елена Радионова өнөө цагийн шилдэг уран гулгагч нартай өрсөлдөж, Японы Мао Асада, АНУ-ын Эшли Вагнер араас медалийн тавцанд зогсож чаджээ.



Уран гулгалтын мөсөн талбайд энэ цагийн гол өрсөлдөгчид болсон Японы Мао Асада, БНСУ-ын тамирчин Ким Юүна нар Сочигийн олимпийн дараа зодог тайлах тухай шийдвэрээ олон нийтэд зарлаад байгаа. Харин шилдэг залуу гулгагч Европ тивээс гарч буйг Елена Радионова тод харууллаа.



Сонирхуулахад, 2013 оны залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн үндэсний аваргын мөнгөн медальт Елена Радионовагийн хувьд АНУ, Италь, Франц, ОХУ-ын шилдэг тамирчдыг ардаа орхиж хүрэл медаль хүртсэн юм. Энэ жил 14 настай ОХУ-ын залуу уран гулгагчийн хувьд насанд хүрэгчдийн олон улсын анхны медалиа хүртэж байгаа нь энэ ажээ.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.