Газар дэлхийн мисс

“Краса России” буюу “Оросын гоо үзэсгэлэн” миссийн тэмцээний ялагч Наталья Переверзева ""Miss Earth 2012""-т оролцох болсон байна. 11 сарын 25-д Филипин улсад болох “Газар дэлхийн мисс 2012”-д шувтаргын шалгаруулалт болох бөгөөд энэ тэмцээнд орос улсыг төлөөлж дэлхийн шилдэг гоо бүсгүйчүүдийн нэгээр Наталья Переверзева оролцохоор бэлдэж байна. Тэмцээнд оролцохоор зэхэж буй бүсгүй маань энэ тал дээр туршлагатай нэгэн билээ. 2010 онд москва хотын миссээр шалгарч байсан, одоо байгальд ээлтэй мисс буюу экологи-лог миссээр өрсөлдөх юм байна. Уг тэмцээний онцлог нь шүүгчид миссүүдийн зөвхөн гадаад үзэмжинд анхаараад зогсохгүй тухайн оролцогч байгаль орчинд ээлтэй ямар үйл ажиллагаа явуулах вэ, ямар төсөл төлөвлөгөө хийх вэ гэдгээр нь үнэлгээ өгөх юм байна. Тэрээр Оросын алдарт дуучин Влад Тапаловын клипэнд тоглосон, мөн Космополитан сэтгүүлд цуврал зураг авахуулсанаар нь хүмүүс сайн мэднэ. Мөн Наталья Переверзева нь Harper"s Bazaar, Joy, Fashion Collection, Elite Model look-т гэрээгээр ажиллаж байсан. Япон болон Францад загвар өмсөгчөөр ажиллаж байсан юм. “Газар дэлхийн мисс” тэмцээн нь бусад тэмцээнүүдийг бодвол маш олон гоо бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаагаараа дээд амжилт тогтоогоод байгаа. Тиймээс энэхүү ялалтын титмийг хүртэх нь маш амаргүйд тооцогдож байна. Энэ тэмцээнд оролцсон цагаас Орос орны нэг ч эмэгтэй уг титмийг хүртэж чадаагүй бөгөөд харин энэ удаад Натальяд маш өндөр итгэл найдварыг Орос орон хүлээлгэж байгаа юм. уг тэмцээний Үндэсний зан заншлын ангиллын шатанд зориулж алдарт загвар зохион бүтээгч Алена Ахмадуллина гоёлын үндэсний хувцас урлаж өгсөн бол ээмэг зүүлт гоёлыг нь ""Arne"" компани хариуцаж байна. Тэрээр дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн элч төлөөлөгч энэ талын ажилд идэвхтэй оролцдогоороо алдартай. Мөн сайн санааны нийгэмлэг болох “Амьдралын шугам” сантай хамтарч ажилладаг. Түүнчлэн улаан номд орсон Амурын Барны “Хуурай ээж” буюу асран халамжлагчаар цөллөгдсөн байна. Бүсгүй маань уг тэмцээнд “Оросын альтернатив эрчим хүчний эх үүсвэрүүд” гэдэг нэртэй өөрийн бэлтгэсэн видео бичлэгийг тэмцээнийхээ үеэр танилцуулна. Үнэхээр ч өнөө цагт хүн төрлөхтнийг хамарсан томоохон уралдаан тэмцээнүүд байгаль экологи, эх дэлхийн эрүүл, аюулгүй байдлын төлөө явагдах болсон билээ.









