Алесандро Амбросио формдоо орохоор бэлтгэж байна

“Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг супер загвар өмсөгч Алесандро Амбросио хүүтэйгээ авахуулсан зураг анх удаа Латин Америкийн Карас сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Алесандро Амбросиогийн хүү Ноа дөнгөж ганцхан сартай боловч олны хайрыг хэдийн татаж эхэлжээ. Үнэгчлэн зүүрмэглэж буй хүүгийнхээ хажууд инээмсэглэн суугаар залуу ээжийн зураг уншигчдад ихэд таалагдсан аж. Хоёр хүүхдийн ээж болсон загвар өмсөгч бүсгүй хүүгээ хөхүүлэн олон шөнө нойргүй хонож, живхийг нь солиод завгүй байгаа ч формдоо орохоор фитнесээр шаргуу хичээллэж байгаа гэнэ. Алесандро Амбросио өөрийн 34-25-34 формдоо эргэн орж, ирэх долдугаар сард болох “Victoria`s secret”-ийн дотуур хувцасны шоунд оролцохоор бэлтгэж байгаа хэмээн ярьжээ. “Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэрүүдээс Бразилийн загвар өмсөгч Адриана Лима, загвар өмсөгч Жизель Бундхен нар хоёр хүүхдээ тээж байгаа билээ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






