Стрессээс таныг ангид байлгах йогийн хялбар дасгалууд

Хаврын улирал ирсэнтэй холбоотой бие болоод мэдрэлийн ядаргаа таныг хүлчихээд байна уу? Амарч, алжаалаа тайлмаар байвч зав, цаг гарч өгөхгүй хэцүү байгаа бол та доорх хялбар дасгалуудыг дагаад хийгээд үзээрэй. Сэтгэл санааг тайвшруулан өргөхөөс гадна, ядаргаа, гутрал зэргээс таныг ангид байлгаж чадна шүү. Цаг гаргаад, гэртээ байх үедээ л хийж болно. 




Хүүхдийн байрлал. Харахад яг л жаахан хүүхэд унтаж байгаа мэт харагддаг. Хөлөө нийлүүлээд өсгийн дээр тулан хэвтэнэ. Доорх зурганд байгаа шиг чээж амарч байгаа мэт мэдрэмж төртөл бариарай. Энэхүү байрлал нь уур бухимдлыг үүсгэгч системийн үйл ажиллагааг бууруулдаг байна. 



Бөхийн зогсох. Гэхдээ мэдээж зүгээр бөхийж зогсохгүй. Хөлөө нугалалгүйгээр толгойгоо өвдгөндөө хүргэн зогсоно. Аль болох удаан хугацаанд бариарай. 



Муур байрлал. Яг л муур унтаж босч ирээд биеийн чилээгээ гаргаж буй мэт дасгал юм. Энэ нь таны нурууг амрааж өгнө. Эхэлж хийхэд сээр нуруу бага зэрэг өвдөлт мэдэрнэ. 



Толгойноос өвдөг хүртэл. Энэхүү дасгал нь таны биеийг бүхэлд нь амраана. Толгой өвдөлтийг намдаана, депресст өртхөөс хамгаална. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.