Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчийн заавраар хэрэглэ!

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань жирэмслэлтээс хамгаалах эмийг дур мэдэн удаан хугацаагаар хэрэглэх болсон. Гэвч энэхүү эмийг заавал эмчийн хяналтан дор уух ёстойг тэр бүр мэддэггүй.

Жирэмслэлтээс хамгаалах нэг эмийг олон жил уухад тухайн эмэгтэйн биед өөрчлөлт ордог. Удаан хугацаанд өндгөвчийг ажиллуулахгүй эмээр орлуулаад байхаар эргээд өндгөвч хэвийн ажиллаж чадахгүй болох, умайн салст бүрхэвч хантингаршиж үйл ажиллагааны дутагдалд ордог байна.

Тиймээс хүүхнүүд ээ, хэрэв та энэхүү эмийг олон жилээр уусан бол яг өнөөдөр эмчид үзүүлэн жирэмслэлтээс хамгаалах өөр арга сонгоорой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.