Г.Эрдэнэчимэг: Бид дөрвийн амьдралын нэг л өдөр шүү дээ
“Хамаг Монгол” цомгийн баяр уржигдар “Хөх нуруут” ресторанд болсон билээ. Энэ цомгийн баярын ажлын гол ажлыг дуучин Г.Эрдэнэчимэг хийж, бүх ажлыг зохион байгуулж, энэ бүхний ард гарч санаа амарч байгаадаа баяртай байгаагаа бусдадтай хуваалцсан юм.
Хань С.Жавхлантайгаа хамтран дуулсан Өвөрмонголын “Хар хархан харц” дуу нь өдгөө хит болж, дуулахгүй, сонсоогүй хүн гэж бараг алга болжээ. Тэр дууны клипэнд гэр бүлийнхээ нэг өдрийн үйл явдал, өхөөрдөм хоёр хөөрхөн охиноо тоглуулснаар онцлог ажээ.
Ингээд тус уран бүтээлийнх нь талаар сэтгэгдлийг нь сонирхов.

- Та хоёрын дуулсан “Хар хархан харц” дуу хэдийнэ хит болжээ. Дараагийн уран бүтээлийг хүлээсэн сонсогчид олон байна?
- Хөгжмийн зохиолчид нь санал тавьсан. Ийм сайхан дуу дуулж, олон түмэн минь сайхан хүлээж авсанд баяртай байгаа. Буриад, Халимаг, Тувад энэ дууг сайхан хүлээж авсан. Буриадад бүр хит болж байна гэсэн шүү. Дараагийн уран бүтээлээ удахгүй гаргана. Бид хоёр хамтарч буриад дуу дуулсан байгаа. Агуулгын хувьд ээж, аавынхаа нутгийг эргэн санаж байгаа талаар өгүүлдэг. Үг нь ямар гоё гэж санана. Удахгүй гаргачихна.
- “Хар хархан харц” дууны клип олон хүний сэтгэлд хүрсэн бололтой.
- Бид дөрвийн амьдралын л нэг өдөр шүү дээ.
- Уран бүтээлээсээ хөндийрсөн байсан. Одоо эргээд уран бүтээлдээ ирж байна гэж ойлгож болох уу?
- Уран бүтээлээс хөндийрсөн юм алга. Гэртээ уран бүтээлээ хийхийн хажуугаар хоёр охиноо өсгөх ээжийн үүрэгтэй байгаа. Эмэгтэй хүний хувьд амьдралын минь хамгийн том уран бүтээл шүү дээ. Ханьтайгаа, хоёр охинтойгоо бужигнаад гэртээ байна гэдэг жаргал юм даа.

- “Шуранхай” хамтлаг эргэн нэгдэх талаар хоорондоо ярилцдаг уу?
- Тэр талаар бид ёстой ярилцсан юм одоогоор алга. Манай хоёр ч гэсэн тус тусынхаа уран бүтээлийг хийгээд явж байгаа.
- Хоёр ч том төслийг амжилттай хэрэгжүүлсэн ханийнхаа үйл хэргийг дэмжээд монгол түмэнтэйгээ та уулзаж, дуу хуураа өргөж явлаа. Ямар сэтгэгдэл үлдсэн бэ?
- Буриад, Халимаг, Тувад яваад очиход дандаа монгол нэртэй газрууд байдаг. Элгэн садан ах, дүү нарыг минь яагаад ингээд хуваасан юм бол оо гэж дотроо бодож өрөвдсөн. Одоо ч гэсэн дайн байлдаангүй эв найртай байж, дуу хуураараа холбогдож яваад уярч баярламаар санагдсан. Том сайхан үйл хэргийг амжилттай бүтээж, үргэлжлүүлсэн ханиараа мэдээж бахархаж байна. Манай гэр бүл бүх л зүйлээ зориулсан. Хоёр охиноо зун өвөө, эмээ дээр нь үлдээгээд хамтдаа бүх газраар явлаа.

- Эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байна?
- Монголын эмэгтэйчүүд хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ааштай юм билээ. Халимаг, Тува зэрэг улсын бүсгүйчүүдийн зан ааш манайхтай ойролцоо төстэй л юм билээ.
- Танд үндэсний хувцас илүү гоё зохидог. Одоогоор хичнээн монгол загварын дээлтэй болсон бэ?
- Ер нь олон шүү. 20-иод дээл бий.
- Таны зүүсэн зүүсгэл, гоёл их сонирхол татаж байна.
- Шүрэн ээмэг зүүсэн. Энэ үсний даруулгын хувьд манай ээжийн ээжийн эмээгийнх юм гэнэ лээ. Надад тав дахь үе дээрээ ирсэн мөнгөн даруулга юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.