Хөмсгөө яаж будахаа мэдэхгүй л байна уу?
Засч зөв хэлбэрт оруулсан тод хөмсөг бүсгүй таны нүд, нүүр царайг тодотгож аятайхан болгоод зогсохгүй бүсгүй хүний зан чанар, сэтгэл санааны илэрхийлэл болж байдаг. Хөмсөг ч гэсэн өөрийн моодтой. Клеопатрагийн үед өтгөн хар хөмсөг гоё сайханд тооцогддог байв. 18-р зууны Английн хатагтай нар хулганы үсийг ашиглан хөмсгөө өтгөрүүлж харагдуулдаг байжээ. 1920 онд нарийхан, шингэн хөмсөг моодонд осон байна. Үүнээс үзэхэд хөмсөгний байдал ч цаг үеэ дагадаг ажээ. Харин хөмсөгний хэлбэрт моод өөрчдөгдөнө гэж байхгүй бөгөөд хөмсөгний улирлын моодыг сонирхоно гэдэг тэр эмэгтэй өөрийнхөө нүүр царайны стилийг өдий хүртэл ойлгоогүй явсны илрэл болдог. Хөмсөг нүдийг духнаас урсах хөлсний бохирдлоос хамгаалахаас гадна, нүүр царайг гоёмсог болгон тодотгох чухал үүрэгтэй юм.
- Хөмсөгний зөв хэлбэрийг гаргахын тулд эхлээд илүү ургасан үснүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Хөмсөгийг үндсэн хэсэг, дунд хэсэг, төгсгөл хэсэг гэж гурван хэсэгт хуваана.
- Доош унжсан хөмсөг нүүр царайг гунигтай дорой харагдуулдаг. Ийм учраас доош уншсан хэсгийг зулгааж, нүд хөмсөг хоёрын хоорондох зайг тодотгож өгөөрэй. Хөмсгийг төгсгөл рүүгээ шингэрч нарийсэн, бага зэрэг дээш өргөгдсөн хэлбэрээр засах нь таныг жавхаатай, хээнцэр харагдуулдаг.







