Семга загастай Луи салат
Эзэгтэй бид нар гэртээ зочин хүлээж авах хэзээний дуртай улс. Урьсан зочин, урилгагүй зочин гээд ямар ч тохиолдолд амттай сайхан хоол зуушийг хурдан хугацаанд бэлдэх нь гэрийн эзэгтэй бидний эзэмшвэл зохих зайлшгүй нэгэн чадвар билээ. Ингээд онц эзэгтэй байхад тань нэг алхмаар ойртох нэгэн амтат салатны жорыг та нартаа хүргэе.
Таны бэлдэх зүйл:
- 60 грамм Семга загас
- 30 грамм черри төмс
- 30 грамм салатны навч
- 20 грамм үрлэн помидор
- 50 грамм цөцгий
Нимбэгний соус хийхэд:
- 2 грамм давс
- 2 грамм перец
- 50 гр оливийн тос
- 10 гр нимбэгний шүүс
Мэргэжлийн тогооч нар салатны навчийг гараар үрж жижиглэдэг. Энэ нь хүссэн хэмжээгээрээ хийхэд тохиромжтой арга юм. Дараа нь төмсөө хальслалгүйгээр дундуур нь хувааж хэрчээд оливын тосонд гаднах хальсыг шарлатал хайрна. Хальсыг нь аваагүйн учир нь төмс илүү амттай болдог байна. Ингээд үрлэг помидороо мөн дундуур нь хувааж хэрчээд холино. Бэлдсэн зүйл дээрээ лимоны соусаа хийж хутгана.( Лимоын соусыг хийх орц дээр бий.) Эцэст нь Семга загасаа нимгэн хэрчиж дээр нь тавиад цөцгийгөө хийж өгнө. Ийнхүү маш амттай, тэжээллэг, ер бусын салат бэлэн болно доо. Үүнийг та нар зөвхөн гэр бүлийнхэндээ төдийгүй найз нөхөддөө амсуулахад хамгийн тохиромжтой юм шүү, учир нь үүнийг хийхэд маш хялбар. За эхэлцгээе хүүхнүүдээ.













