62 жил ханилсан хосууд гар гараасаа хөтлөлцөн нас баржээ



1950 онд  Дон, Мэлисса нар Боулингийн талбайд учирсан бөгөөд төд удалгүй тэд гэрлэжээ.Түүнээс хойш 62 жил өнгөрсөн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр тэд гар гараасаа хөтлөлцөн ойрхон цагийн зайтай хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Тэд хамтдаа дэлхийгээр аялсан бөгөөд, нэг газраа тогтвортой суурших хүртлээ 2 хүүхэд өргөж авсан.



Анх Дон инжинерээр Калифорнд ажиллаж байхдаа амьдралынхаа ханьтай учирсан бөгөөд тэд танилцаж байсан газраа буюу зээ охин дээрээ очиж нас барсан байна.



Мэлисса хорт хавдраар өвдөөд жил гаран хугацаа өнгөрч байхад  Дон дээврээс унаж гуяа гэмтээсэн. Ийнхүү тэд  хэвтэрч байсан бөгөөд  хамгийн сүүлийн хоромд тэднийг хамтдаа үхэж буйг ач охин нь мэдэж тэднийг тайван үлдээсэн байна. Ач охины Ислоуны хэлж буйгаар Дон эхнэрээ маш ихээр хүндэлдэг байсан. Тэд хаана ч явсан үргэлж хамтдаа явж байдаг байж.



Эхнэр нь эмчлэгдэхгүй болсныг мэдсэн Дон сэтгэл санаагаар их унасан нь үхлийн шалтгаан болсон гэж таамаглаж байгаа аж. Тэр түүнийг ганцааранг нь явуулахыг хүсээгүй аж. Ийнхүү үнэнч хайр гэж юу байдгийг дэлхий нийтэд мэдрүүлсэн хайрын түүх маш аз жаргалтайгаар төгссөн байна. Тэднээр бүх ертөнц бахархаж байна

\
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(78.53.189.95) 2014-08-07 03:16:03
hoorhii doo