Х.Баярмаа финалын шалгаруулалт дээр үндэсний бүжиг бүжиглэнэ
ӨМӨЗО-ы Ордос хотноо Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Х.Баярмаа авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтсан билээ.
Авьяаслаг мисс шалгаруулалтын үеэр тэрээр өөрийн дэглэж найруулсан бүжгийг сонирхуулсан бол “Дэлхийн мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалтын өдөр Монгол үндэснийхээ бүжгийг Ордос хотын тайзнаа үзүүлэх юм байна.
Х.Баярмаа нь бүтэн сарын хугацаанд үргэлжилж байгаа дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд зөвхөн урлагийн төрөлд бус тайзны алхаа, спорт гээд бүхий л төрөлд өөрийн орны нэрийг гаргаж маш амжилттай оролцож байгаа гэсэн. Финалын шалгаруулалт 08 дугаар сарын 18-ны өдөр болох бөгөөд хэрвээ та өөрийн орны мисст саналаа өгөхийг хүсвэл www.facebook.com/ pages/Miss-World-Mongolia/383766738347975 холбоосор санал өгөх боломжтой. Бүсгүйчүүдээ саналаа өгцгөөе.




