Маргаашийн мэдээллээ хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай сахиусан тэнгэрүүд минь......


Маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Таны маргаашийн ажил үйлс амжилт хүсье, тавтай сайхан амраарай гоо хатад минь!


Цаг агаар:

Маргааш Улаанбаатарт +22 хэм, үүлшинэ. Шөнөдөө +6 хэм багавтар үүлтэй.

Дорнын зурхай:

Аргын тооллын: 2013.5.15 Лхагва гараг
Билгийн тооллын: 5. Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр
Наран ургах шингэх: 5.31-20.29
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.