Хүүхдүүд мансуурч байна

Хүүхдүүд газ үнэрлэж байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн газраас тасрахаа больжээ. Гэвч газын улмаас хүүхдүүд амь насаа алдсаар байна. Саяхан гэхэд л гурван жил газ үнэрлэсэн охин амиа алдсан билээ.
Хэдийгээр газын хор хөнөөлийн талаар хүүхдүүдэд мэдээлэл өгч байгаа ч хүүхдүүд тэр дундаа дунд сургуулийн сурагчдын газ үнэрлэн мансуурах явдал ихэссээр байна.
Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр хүүхдүүд газ үнэрлэж, мансуурч байна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн очиж шалгахад тус сургуулийн наймдугаар ангийн долоон сурагч газ барьчихсан сууцгааж байсан аж. Хэргийг шалгаж эхлэхэд тэдний нэг нь газ үнэрлэж, бусад нь хэрэглээгүй хэмээн мэдүүлжээ. Цагдаагийнхан хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөөд, Захиргааны хариуцлагын тухай хууль сануулсан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







