Гүнжээ охидын захидалд хариу илгээлээ


Сайн байцгаана уу? Хонгорхон охид минь. Гүнжээ та бүхэнтэйгээ эргэн мэндчилж байгаадаа баяртай байна. Дэлгэр сайхан зуны улиралыг үдээд навчис шарласан нар ээсэн намрын налгар өдрүүдийг зугаатай өнгөрүүлж байна уу? Намартай хамт олон олон шинэлэг зүйлсийг сурч мэдэж хорвоо дэлхийг улам өөдрөгөөр харж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд Гүнжээ нь зөвлөгөө, мэдээллээ хүргэж байна.

1.     Сайн байцгаана уу,энэ сайт үнэхээр гоё сайт. Би үргэлж энэ сайт руу ордог хэрнээ одоог хүртэл захидал бичих зориг хүрэхгүй байсаар өдийг хүрлэ. Одоо би 18 настай дөнгөж л амьдралд хөл тавих нас биз дээ.  Гавч би энэ амьдралаас үнэхээр залхах шиг болох юм. Үргэлж сэтгэлдээ зовиуртай, айдас түгшүүртэй амьдрах хэцүү байна. Амьдралынхаа түүхийг энд бичвэл дэндүү урт, дэндүү утгагүй, бас аймшигтай санагдана. Надад хэн нэгний тусламж хэрэгтэй байна. Өдийг хүртэл дотроо хуралдсан энэ их муу муухай болохгүй зүйлийг хэнд ч нээж ярьж байгаагүй зөвхөн өөрөө л бодож шаналж явлаа. Надтай чин сэтгэлээсээ ярилцаж надад туслах, зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй байна. Магадгүй сэтгэл зүйч ч юм уу, эмэгтэйчүүдийн эмч дээр ч юм уу очихыг хүсдэг боловч хаана хэнд хандвал намайг ойлгож, надад тусалж чадах бол. Тэдгээр хүмүүс намайг юу гэх бол, намайг харин ч жигшин зэвүүцэх юм болов уугэсэн хачин бодлудаас болж айгаад чадахгүй байна. Би нэлээн хэдэн жилийн өмнө аймшигтай байдлаар охин насаа алдсан. Надад бэлгийн харилцаа гэдэг зүйлийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Юу ч мэдэхгүй байсан. Харин жил ирэх тусам энэ талаар янз бүрийн мэдээлэлтэй болж, өөрийгөө ямар ч байсан бэлгийн замын халдварт өвчинтэй юм байна гэж бодох болсон. Бэлэг эрхтнээс маш эвгүй үнэртэй цагаан зүйл үргэлж гардаг. Бас бэлэг эрхтэн маань их сонин цаанаас нь эг юм гараад ирсэн. Бор юм унжчихсан. Энэ их олон жилийн өмнөөс болохоор ямар нэг өвчин бол хүнд шатандаа орчихсон байх. Би ер нь хэр удаан амьдраха ч мэдэхгүй байна. Энэ бүгдийг өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй. Гүнжээ эгчээ, надад туслаач гуйж бай!

Сайн байна уу? Эрхэм найз минь. Захиа очих өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд сэтгэл санаа чинь тавгүй олон олон асуудалтай тулгарсан ч энэ бүхнийг даван туулах гэж тэмцэн мөн бидэнд итгэж захиа илгээсэн чамд баярлалаа.

 Чамд тохиолдсон асуудлыг даван туулах гэж хичээж яваа олон олон охид бидэнд хандаж зөвлөгөө авдаг ба тэд ч асуудлаа шийдэж чаддаг. Тиймээс эрхэм найз минь чи өөртөө бүх л бурууг өгч өөрийгөө буруутгахыг урьтал болгох хэрэггүй. Өнгөрснийг биш ирээдүйгээ харан амьдрах нь маш чухал. Амьдралд ариун нандин, бузар муухай зүйл аль аль нь өрнөж байдаг. Иймээс одоо хамгийн түрүүнд  эрүүл мэнддээ анхаарал хандуулж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй.

Мөн өөр юу юунаас илүүтэй чамайг л хайрлаж, нандигнаж явдаг олон олон хүмүүс эргэн тойронд чинь байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Өсвөр насанд сэтгэл зүй тайван бус болж орхигдсон, хаягдсан мэт санагдаж хэнд ч итгэж чадахгүй байх үе гардаг. Энэ тохиолдолд эрхэм найз минь чи эргэн тойрны хүмүүсийн чамд хандаж байгаа харилцааг ажиглаарай. Эцэст нь гэр бүл ойр дотны хүмүүс чинь чиний л төлөө бүхнийг хийдэг гэдгийг анзаарч харах болно.

Хэрвээ чи өөрийн эрүүл мэнддээ асуудал байна гэж үзэж байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Хэдийгээр эмэгтэй бэлэг эрхтэнээс цагаан юм гарах нь хэвийн үзэгдэл ч энэ нь өнгөтэй үнэртэй болж улмаар шээхэд хорсох, загатнах зэрэг шинж тэмдэг илэрч байвал энэ нь бэлгийн замаар дамжих халдварын нэг илрэл гэдгийг санаарай. Иймд хэн нэгэн буруутгах болвуу загнах болвуу гэдгээс айх хэрэггүй юун түрүүнд мэргэжлийн эмчид хандаарай.

Ингээд эцэст нь чамд чин сэтгэлээ нээн илүү дотноор ярилцах найз хэрэгтэй байгаа бол  “ГҮНЖЭЭГИЙН УТАС 50 110 110”-т хандаарай. Бид чамд туслахад үргэлж бэлэн байх болно.

2.     сайн байна уу? нэг зүйл асуух гэсэн юм. жирэмслэж байгаагүй хүн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж болох уу? ямар арга хэрэглэж хамгаалах н зөв вэ

Сайн байна уу? Эрхэм найз минь.

Эмэгтэй урьд нь жирэмслэж байсан эсэхээс үл хамааран жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэж болно. Хэрвээ тогтмол бэлгийн харьцаанд байдаг ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөөгүй байгаа бол урт хугацаагаар хамгаалах ерөндөг, суулгац, тариа зэрэг аргуудыг хэрэглэж болно.

Ингээд бидэнд хандсанд баярлалаа. Таньд аз жаргалын дээд бүхнийг хүсье.

3.     sain baina uu. bi odo 17toi tgd naiz zaluuda sayhan uurinhuu ongonoo ugsun tgd haramssan ch zuil alga gehdee mna eej egch maani nasand hured huntei untaj hevtere gdin ter hurtel bi tessengui ternes gadna bi odo 10 jil bolhoor eruul mendiin uzleg avna geh ym teged ter umain uruvslin vaktsin gj bga teriig hiilgehin tuld zaaval ongon bh hergtei geed naizud mani yriad bsn bi odo gerihanda uugn medegdmergui l baina ghde eruul mendin uzlegt orood geriihand zaaval medegdeh uu herve bi ongon bish baival? bas ter vaktsinig ni hiilgeh bodol baisiin odo tgd yaaha medhguima asuuh hun ch oldohgui hetsu l bn. neg bol bi harmsaj ehleh gd bhin nadad tuslaach

Хайр дурлал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн мэдрэмж илэрхийлэл юм. Харин бэлгийн харьцаа нь биеэр үйлдэж буй илэрхийлэл юм. Бэлгийн харьцаанд орох нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ гэх мэт олон эрсдэлүүд дагуулдаг учраас ээж эгч чинь чамд зөвлөсөн байх. Тэд чиний төлөө бүх зүйлийг хийдэг, зөвлөдөг болхоор цаашид зөвлөгөөг нь анхааран үзэж байгаарай.

Гэхдээ эрхэм найз минь  чи шийдвэрээ гаргасан түүндээ итгэлтэй байгаа болхоор өөрийгөө дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хангалттай мэдлэгтэй болж түүнийгээ ашигладаг байгаарай гэж зөвлөе

Охидын эрүүл мэндийн үзлэг нь охидын бэлгийн эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулах зорилготой бөгөөд нууцыг чандлан хадгалдаг. Зарим ноцтой анхаарал хандуулах асуудлын үед багш, эцэг эхэд мэдээлэл өгдөг. Умайн хүзүүний хорт хавдарын өвчлөл их байгаатай холбогдуулан  урьдчилан сэргийлэх вакцинд улсын хэмжээнд 14500 охид хамрагдахаар болсон. Уг вакциныг хийхдээ эцэг, эхээс чинь зөвшөөрөл авч хийх бөгөөд охидод шаардлага тавьсан эсэхийг сургуулийн эмчээсээ лавлан асууж түүнтэй дотно ярилцаарай.

Гүнжээтэй ярилцсан эрхэм найз минь чамд баярлалаа.

4.     sn bn uu bi sayhan huntee untsan ghed hetsuu neg tiimerhuu yum bolson tgsen oroinoos ni ehleed l neg nogoon j yum shig tsagaan j yum shig tiim yum bnga goojood bh yum yah we owdoh zowiur bol bhkuu bgaa emchid uzuuleh gheer sanaa zowood bh yumaa bi odoo 19tei anh l huntee untsan j ghed hetsuu untaagui j ghed hetsuu yum bolson yah we yu yum bol medeh hun bnuu nadad tuslaaj

Сайн байна уу? Хонгорхон бүсгүй минь

Бэлэг эрхтэнээс өнгөтэй, үнэртэй ялгадас их хэмжээгээр гарч мөн загатнах, яр шарх гарах зэрэг нь бэлгийн замаар дамжих халдварын үед илэрдэг шинж тэмдэг юм. Иймээс үтрээний наацын шинжилгээ /мазок/ болон цусны шинжилгээг өгөх нь зүйтэй.  Бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээг эмчийн зааваргүйгээр буруу хийж, цаг алдсан тохиолдолд ХДХВ/ДОХ халдвар үүсэх, үргүй болох, түрүү булчирхайн хавдар үүсэх зэрэг эрсдэл үүсгэдэг. Харин цаг алдалгүй яаралтай оношлогоо эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бэлгийн замаар дамжих халдвар эдгэрдэг гэдгийг санаарай.

Мөн бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээг бэлгийн хосууд аль аль хийлгэхгүй бол бүрэн эдгэрэхгүй юм. Иймд эмнэлэгт очихоос санаа зовж цаг алдалгүй эмчилгээгээ хийлгээрэй. Гүнжээ чамд эрүүл энх аз жаргалыг хүсье.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Оок (59.153.87.4) 2018-03-11 21:58:44
Сайн байна уу би 13тай сарын тэмдэг ирээгүй юунаас цав цагаан юм гоождог хааяа цахтнадаг юуных вэ яаж эмчлэх вэ гэрийн нөхцөлд
Оок (59.153.87.4) 2018-03-11 21:56:54
Сайн байна уу би 13тай сарын тэмдэг ирээгүй миний юунаас цав цагаан өнгийн юм гоожоод байх юм энэ юуных вэ хааяа цахтнадаг яаж эмчлэх вэ гэрийн нөхцөлд
oogii (202.179.23.122) 2016-09-25 05:50:44
Sain bnuuene zahia ojih odriin mendbi odoo 24 tei bi 22 toi bhda jiremsen bolood tegd 56 sartqi boldtol awhuulagui yma ygad ve gj gaihaj bga bh bi awhuulahiig hvseegui uchirasgech awhuul odoo huhde boloh bolohgui gd awhuulsan tgd dara bi ter hvnes salad gadashaa ywad ired sain hvntei uchirsan ter maani hvhed hairtai tiim bolhoor bi huuhedti bolohig mash ih hvsej bnumnu awhuulsan ch gsn jirensleh bolomjtoi bzdehet hvsehr bolodguin bolowuu helj tuslaach
namuun (27.123.214.104) 2016-06-11 01:51:59
Sain baitsgaana uu Bi 19tei Oyutan l daa Naiz zaluutaigaa 1 untaad l jiremsen bolchihloo Teriigee suuld l medsen Odoo sar hagas garantai boijij baih shg bn Huuhed toruuleh ymar ch bolomjgui Nz zaluudaa ch helj bolohgui bdg Ta bvhen maani meddeg bol huuhed haana yaaj awhuuldag bas her ih zardal gardgiig helj ugch tuslaach
.... (103.26.193.24) 2014-08-05 15:35:42
sain bnu bi gaihaad bna odoo 16taibiynii ym maani aldagdaj irdeg togtborjihgu bga hrn omno sar ym ireeguitgsne ene sar neg sonin bor ch ymu har ch ymu tm ym garaad bhima arjihaar tsus joohon holildtsonyu ym boloo zobloochiluu dutuu tm haritsaa ntr t oroogui ee
nuuts 987456 (103.23.51.12) 2014-06-29 18:54:15
sain bnuu ene odrin mend bi sayhan nz zaluutaigaa untsan yumaa tegsen chin untsanaas hoish erhten maani zahtnaa hel ni hawdaad aimar bolood bh yumaa emchid vzvvleheese sanaa zowood bna nadad zowolgoo ogooch
nomio (202.126.91.69) 2014-03-04 00:22:20
sain bnuu bi odoo 16tai xairtai xunteigee untaj uzseen ter odroos xeden xonogiin daraagaas shar nogoon ongotoi tser shig zungaaraldsan ewgu unertei ym garad beleg erxten orchmoor zagtnana xorsox boljloo ug ni belgewch xergelsen ym l da belgewch xergelsen ch belgiin zamiin xaldwart owchin tusaj boldiimuu odoo bi yax ystoi we nadad tuslaach
***** (112.72.12.211) 2013-04-06 16:33:07
sain bna uu bi odoo 13 nastai ongonoo tsoluulsan ym bi odoo yah vee mash ih haramsaj bna nadaa tuslaach 10 jiliih bolhoor emchiin vzlegt orno emch shalgan yu gej helhees bi mash ih aaj bna
saru (120.193.155.228) 2013-03-01 16:25:01
sain btsganuu nadad bas 1 asudal tulgarad bn bi nz zalugsa tusda 4 sar garui hugatsani dara ulzad belgin haritsand hamgalaltgui orson ym gtl unes hoish dooshoo shar nogon ongote ym garad haya bga zereg zagnah bollo gehde unergui nz zalu mani hamgalaltgui arar taviad im zuil bolvu gej johon serdel bn ene ymar uchirtai ym garad bgn bol bi odoo gadadad surch bgm bas emnelg ntrer yvah johon hundrelte bn meddeg hun bvl helj ogooch pleas