МҮОНТ-д шагналын хур буулаа


 

“Өглөө” хөтөлбөрийн ахлах редактор Ч.Болормаа:

Телезийнхээ хамт олонд 45 жилийн баярын мэнд хүргэе. Анх сургуулиа төгсөөд Өглөө хөтөлбөрт орж ажилласнаас хойш 10 жил болсон байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” шагнал авсандаа маш их баяртай байна. “Өглөө” хөтөлбөр өөрөө өглөө гэдэг нэрнээсээ авахуулаад дандаа шинэ бүхний эхлэл болдгоороо хүнд аз жаргал баяр баясал өгдөг гэж боддог юм. нийт хамт олондоо 45 жилийн ойн баярын мэнд хүргэе.  

 

Уран бүтээлийн 2-р нэгдлийн Ассент найруулагч Цэцэг:

Би дулаан инженер мэргэжилтэй. 1992 оноос кино урлагт ажилласаар одоо телевизийн урлагтай холбогдоод энэ сайхан хамт олныхоо буянаар том шагнал авч байгаадаа баяртай байна. Ахмад болон залуу, үе үеийн уран бүтээлчиддээ баярын мэнд хүргэе.

 

Уран бүтээлийг 3-р нэгдлийн редактор, сэтгүүлч Д.Туул:

МҮОНТелевизэд 14 дэх жилдээ ажиллаж байна. Өнөөдөр байгууллагынхаа төдийгүй салбарынхаа хамгийн том шагнал “Радио телевизийн тэргүүн” гэдэг энэ сайхан хүндтэй цолыг авсандаа маш их баяртай байна. Ингээд МҮОНТ-ийн ууган ахмад уран бүтээлчиддээ болоод өнөөдрийн ажилчид хийгээд бүх үеийн уран бүтээлчиддээ бүгдэд нь амжилт, аз жаргал хүсье. Манай телевизээс төрөн гарсан олон уран бүтээлчид бас өөр телевизэд ажилж байгаа. Тэдэндээ бас баярын мэнд хүргэе. Баярлалаа.

Алтан сан хөмрөгийн эрхлэгч Эрдэнэсан:

МҮОНТ-д ирээд 15 жил болж. Кино архивт 22 жил ажилласан. Нийтдээ 37 жил ажилж байна. “Архивын өргөмжлөл” авсан. Би маш сайхан хамт олонтой. Чөлөөний нас хүрчихээд гарч чадахгүй л байна. МҮОНТ-ийн 1, 2-р сувгийн хамт олонд баярын мэнд хүргэе.

 

МҮОНТ-ийн МН2 телевизийн ахлах редактор Досан:

Түүхт 45 жилийнхээ ойгоор хамт олныхоо дунд байгууллагынхаа хүндэт жуухаар шагнууллаа.  Маш их баяртай байгаа. Би өөрөө залуу уран бүтээлч. Гэхдээ энэ сайхан өргөөнд, энэ сайхан гал тогоонд чанагдаад 13 жил болсон байна. Залуучуудын редакци нийгэм эдийн засаг, бодлогын редакци гээд эдгээр редациудад ажиллаж байсандаа их баяртай байдаг. Энэ албадаар дамжиж маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Өнөөдөр телевизийн түүхэнд МН2 телевиз нээгдэж үүнд анхнаас нь гар бие оролцож, нэг жилийн хугацаа өнгөрч одоо ахлах редактороор нь ажиллаж байна. Өнөөдөр энэ хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа баяртай байна. Монгол улсад телевизийн урлаг хөгжсөний, тэр дундаа телевизийн өргөн нэвтрүүлэг хөгжсөний 45 жилийн ойн баярыг тохиолдуулаад нийт телевизийн салбарт ажиллаж байгаа, дүү телевизийн уран бүтээлчиддээ бүгдэд нь баярын мэнд хүргэе. Мөн МҮОНТ-ийн ажилчид үе үеийн уран бүтээлчид, инженер техникийн ажилчид хамт зүтгэж яваа уран бүтээлчиддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Уран бүтээлийн 2-р нэгдлийн эвлүүлэгч, найруулагч Л.Мэндбаяр:

Сайн байцгаана уу, намайг Л.Мэндбаяр гэдэг. Би МҮОНТ-д анх ажилд ороод 24 дэх жилдээ ажилж байна. Анх радио телевизийн техникийн төв гэж байхад цахилгааны техникчээр ажилд ороод, дараа нь эвлүүлэгчийн техникч болоод одоо би ассент найруулагчаар би соёл урлагийн редакцид эвлүүлэгчийн найруулагчаар ажиллаж байна. Хамгийн гол нь соёл урлагийн монтаж, эвлүүлэгч гэдэг сайхан мэргэжил. Найруулагч, редакторын авчирсан бүх нэвтрүүлгийг эвлүүлж, тэр уран бүтээлийн агуулгыг нь алдагдуулахгүйгээр эвлүүлж нэвтрүүлэг болгодог ажил. Би ажилдаа дуртай. Нийт уран бүтээлчиддээ Монгол улсад телевизийн урлаг үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 

МҮОНТ-ийн 2-р нэгдлийн дарга Д.Наранцэцэг:

 Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгсөний 45 жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна. 45 жил Монгол улсын түүхийг бичилцэнэ гэдэг өөрөө том хувь заяа юм. Энэ байгууллагад ороод 12 жил ажилж байна. Анх ажилд орохдоо программын төлөвлөлтийн хэлтэст редактороор орж, дараа нь Нийгэм эдийн засгийн ерөнхий редактор, Титэм студийн захирал, одоо Уран бүтээлийн 2-р нэгдлийн захирал гэсэн энэ албан тушаалуудыг хашаад явж байна. Хамгийн гол нь түүхэн ой дээр түүхийг бичилцээд энэ агшинг мэдэрч байнаа гэдэг их боломж бололцоо гэж бодож байгаа. Монгол улсад соёлыг хөгжүүлэх, соёлыг хамгаалах биет бус өвийг хадгалж хамгаалахын гол нь юу юм гэхээр өнөөдөр 40 жилийн өмнө, 30 жилийн өмнө тоглож байсан уран бүтээлчдээ эргээд харахад тухайн үеийн нийгэм эдийн засаг, байгуулалт гээд зүгээр жишээ хэлэхэд теле уулзалт хийж байхад түүнд оролцож байгаа үзэгчид маань, тэдний өмссөн хувцас ерөнхий төрх тухайн үеийнхээ цаг үеийг тодорхойлж байдаг. Ийм агуу Үндэсний олон нийтийн телевизэд ажилж байгаадаа маш их баяртай байдаг. Манай хамт олон бол нийт 40-д уран бүтээлчтэй. Өглөө хөтөлбөр, Гэрэлтэй цонх, Соёл урлагийн редакци хамтарч нэгдэл болж ажилладаг. Өглөө хөтөлбөр маань 11 дэх жилдээ үргэлжилж байна. Өглөө хөтөлбөрөөр овоглодог үе үеийн залуу уран бүтээлчид байдгийг үзэгчид маань сайн мэдэх байх. Гэрэлтэй цонх 12 дахь жилдээ ажиллаж байгаа. 11 сард 12 жилийн ойгоо тэмдэглэнэ. 45 жилийн ойн хүрээнд уран бүтээлийн 2-р нэгдэл маань хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг өөрсдөө санаачилж хийсэн. Үүнд байгууллагадаа зориулж 200 цэцгийг бэлэглэлээ. Энэ нь бидний тарьж ургуулсан уран бүтээл. Эмэгтэйчүүдийнхээ тарьж ургуулж, үндэслүүлсэн цэцгийг эрчүүд маань сав  шороогоо бэлтгэн хүлээж авч, эх барьж авсан байгаа. Хоёр дахь ажил нь 3 сая төгрөгийн сантай ТВ караоке тэмцээнийг хамт олон дундаа зохион байгуулсан. 20 баг 20 гоцлол дуучин оролцсон. Тооны хязгаар тавьсан. Үүний хамгийн том ач холбогдол нь МУГЖ Эрдэнэбат ирж ерөнхий шүүгчээр ажилласан. Ингээд манай гоцлол дууны тэргүүн байранд тайз заслын албаны Эрдэнэбаяр гэж хүүг хөгжим бүжгийн коллеждоо урьсан. МҮОНРТ-ийн захирал Наранбаатар 4 жилийн төлбөрийг даахаар болсон ийм ач холбогдол өндөртэй ажлыг хийсэндээ баяртай байна. МҮОНТ-ийн нийт уран бүтээлчид тэр дундаа 2-р нэгдлийн хамт олон, та бүхэндээ ойлгож дэмжиж түшиг болж ажилладагт нь баярлалаа. Ингээд 45 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.