Katy Perry ”Оны шилдэг эмэгтэй” боллоо


“Биллбоард”-ын жагсаалтыг тэргүүлж, алдарт Майкл Жексоны амжилттай зэрэгцэж, 3D киногоо гарган, дэлхийг тойрон аялсан зэргээр энэ оныг тун завгүй өнгөрүүлж буй дуучин Кэти Пэрриг “Биллбоард” сэтгүүл “Оны эмэгтэй”-гээр шалгаруулж буйгаа зарлав. Уг шагналыг жилд нэг л эмэгтэй уран бүтээлчид өгдөг бөгөөд өнгөрсөн жил Тэйлор Свифтийг сонгож байсан юм.

Кэти Пэрри АНУ даяар 2.5 сая хувь цомог, 48 сая сингл борлуулж, “Биллбоард”-ын шилдэг дууны жагсаалтыг долоон удаа тэргүүлж, “Teenage dream” цомог нь “Billboard 200” жагсаалтад 100 долоо хоног багтсан ховорхон амжилтын эзэн. Мөн “California girls”, “Firework” нь бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан шилдэг 30 дууны нэгд багтсан юм. “Биллбоард” сэтгүүлийн хамт олон ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Кэти Пэррид уг шагналаа албан ёсоор гардуулах аж.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.