Hello Kitty-д 152 сая төгрөг зарцуулсан 30 настай бүсгүй
Бага, өсвөр насныханд Hello Kitty брэндэд донтох нь хэвийн үзэгдэл. Харин 30 нас хүрч яваа бүсгүйд тийм ч сайн сонголт биш. Наташа Голдсворт гэх 29 настай бүсгүй Hello Kitty-гийн “вант улс”-тай аж. Иймд тэрээр өдийг хүртэл найз залуугүй яваа гэнэ. Насанд хүрсэн бүсгүйн гэр тэр чигтээ Hello Kitty-гээр дүүрсэн байх нь залуучуудад таалагддаггүй гэнэ.
Түүнийг анх 15 настай байхад япон найз нь Hello Kitty-тэй тэмдэглэлийн дэвтэр өгсөн байна. Тэр цагаас хойш Наташа 14 жилийн турш өөрийн “Hello Kitty”-гийн ертөнцийг бий болгожээ.

Тавилга, хувцас, гоёл чимэглэл, хөшиг, ор хөнжлийн даавуу, 4000 орчим зөөлөн тоглоом гээд түүний цуглуулга 10 мянган эд зүйлээс бүрдэх аж. Тэрээр энэ цуглуулгадаа ойролцоогоор 50 мянган фунт зарцуулжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 152 орчим сая төгрөг болж буй юм.
Наташагийн энэ сонирхол түүнийг өдийг хүртэл найз залуугүй байхад нөлөөлсөн гэнэ. Тэрээр, “Өнгөрсөн хугацаанд надтай танилцсан залуучууд бүгд миний энэ сонирхлыг таалаагүй. Миний сонирхлыг дэмжихгүй бол ямар ч залуу байсан надад таалагдахгүй. Энэ цуглуулга бол миний нэг хэсэг. Хэн ч энэ сонирхлыг минь өөрчилж чадахгүй” гэжээ.
Ингээд тэмдэглэлийн дэвтэрнээс эхлэн 15 жил уйгагүй цуглуулан түүний бүтээсэн “Hello Kitty”-гийн ертөнцтэй танилцана уу.

Дизайнер Икүко Шимицү компаниасаа өгсөн үүрэг даалгаврын дагуу өхөөрдөм хөөрхөн муурын зургийг гаргасан нь Hello Kitty байжээ.

1974 онд бүтээснээс хойш өдгөөг хүртэл бага насны охидын сонирхлыг үргэлж татсаар ирсэн.

Тавилга, хувцас, гоёл чимэглэл, хөшиг, ор хөнжлийн даавуу, 4000 орчим зөөлөн тоглоом гээд түүний цуглуулга 10 мянган эд зүйлээс бүрдэх аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.






