Тоглолтын билет эрчимтэй зарагдаж байна

Энэ сарын 12, 13 буюу баасан бямба гаригуудын 19 цагт тогтоглогдох гэж буй Хурдын Отгонбаярын “Чи минь байгаа болохоор” тоглолтын билет зарагдаж эхэлсэнээсээ хойш нэлээд эрчимтэй зарагдаж байна. Тус тоглолтын тасалбар нь “UB palace” –ийн билетийн кассаар өглөөний 9-с оройн 18 цаг хүртэл борлуулагдаж байнгаа ба ноён зууч 1950, UB лавлах 1617 зэрэг утаснуудаар захиалан үнэгүй хүргүүлж болох юм байна. Дээрх утаснууд нь нэлээд ачаалалтай ажиллаж байгаа тул захиалсанаас хойш нэг хоногийн дараа хүргэж өгж байна. Хөдөө орон нутгаас ирж үзэх гэж буй хүмүүс Улаанбаатар хот байдаг танил хүмүүсээрээ эртхэн захиалуулж авахгүй бол тасалбар эрт дуусах хандлагатай байна. Хэрэвээ тоглолтын талаар асуух зүйл байгаа бол 99139933, 88098940 утасаар лавлаж болох юм байна.







