Лиза Боярская олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг

fjТа бидний сайн мэдэх “Шадар гурван цэрэг” киноны гол дүрийн жүжигчин ОХУ-ын Ардын жүжигчин Михайл Боярскийг мэдэхгүй хүн ховор бизээ. Түүний төрсөн охин Лиза Боярская аавынхаа мэргэжлийг өвлөж жүжигчин болсон билээ. Үзэсгэлэнт Лиза Боярская өдгөө 27 настай бөгөөд “Адмирал” киногоороо Монголын үзэгчдэд танил болсон. Лиза Боярская саяхан амаржсаныхаа дараа эргээд ажилдаа орж кинонд тоглож байгаа. Гэхдээ түүний бүх анхаарал нь гэр бүлийн асуудал болон хүү Андрей, нөхөр Максима нартаа төвлөрч байна. Лиза Боярская “Ок” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нөхөртэйгээ хамтдаа хүүгээ хэрхэн өсгөж байгаа мөн түүнийг мэндэлснээс хойш гэр бүлд нь ямар ямар өөрчлөлт гарсан тухай ярьсан байна. “Хүү маань маш их хайр энэрэлийн дунд өсөж байгаа, бид хүүдээ ертөнцийг таниулахын тулд орчин тойронд юу болж байгааг тайлбарлаж, мөн түүнтэй яг л том хүн шиг харьцаж нухацтайгайгаар яриа өрнүүлдэг. Хүүдээ бүх юмыг оролдохыг, барихыг, үнэртэхийг зөвшөөрдөг, энэ нь түүнд маш их таалагдаж байгаа” гэжээ. Мөн Лиза ажилдаа орсныхоо дараа “Өөрийгөө тайзан дээр маш өөрөөр мэдэрч байна. Миний сэтгэлд тайван байдал мэдрэгдэж өөртөө итгэх итгэл минь улам нэмэгдсэн” хэмээжээ.

Одоо түүний тоглолтыг үзэгчдийн суудлаас түүний ээж, хүү, нөхөр, хадам ээж, хүүхэд асрагч нь бүгд хамт үздэг болсон байна. Хосууд гэр бүлээрээ үргэлж хамт байж чаддаггүй бөгөөд түүний нөхөр Максима ажлын шаардлагаар байнга Санкт-Петербургаас нийслэл хот руу явдаг. Тиймээс тэд Москва руу нүүхээр ярилцаж байгаа аж. “Би Санкт-Петербургт төрж өссөн, өөр хотод дасан зохицож амьдрахад хэцүү байх хэдий ч нөхөр хүү хоёртойгоо байнга хамт байхын тулд өөр хот руу нүүхэд бэлэн байна. Максима бүтэн өдөржин зураг авалттай байсан ч хамаагүй ядаж өглөө гарахдаа унтаж байгаа хүүгээ үнсээд, орой ажлаа тараад хүүдээ үлгэр уншиж өгөөд оронд нь оруулах хамгийн сайхан аз жаргал юм” гэжээ. Түүнээс гадна нөхрийгөө маш гайхамшигтай сайн эцэг, хүүхдийн тухай маш олон тооны ном уншиж хүүдээ массаж хийж усанд оруулдаг болсон. Би бүтэн сараар хүүхдээ орхиод явсан ч хүүд минь нь юу ч тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ. Жүжигчин бүйсгүйгээс та хэдэн удаа ээж байхын гайхамшигт аз жаргалыг мэдрэхийг хүсэж байна гэж асуухад тэрээр “хамгийн доод тал нь гурван хүүхэдтэй болохыг хүсэж байна. Би үүнийг гавъяа гэж бодохгүй байгаа, ердөө эмэгтэй хүний байгалаас заяасан үүрэг даалгавар гэж үздэг хэмээжээ.

 

Б. Агиймаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.