Давсны ач тус


Бидний өдөр тутам хоол, цайндаа л хэрэглэдэг давс нь олон төрлийн ач тустай юм. Давсны ач тусын тухай дараах мэдээллийг хүргэж байна.

·         Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.

·         Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.

·         Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.

·         Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө.

·         Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.

·         Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй.

·         Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггүй.

·         Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.

·         Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.

·         Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.