Хуримын ордонд гэрлэлтээ батлуулхын тулд 850 мянган төгрөг төлөх ёстой

Бүсгүй хүн бүр хуримын даашинз өмсөж, хуримын ордонд гэрлэхийг хүсдэг. Үүний нэгэн адил эрчүүд нь ч ханхүү шиг хувцаслаж, гүнжээ дагуулан Гэрлэх ёслолын ордны төв хаалгаар гарч ирэхийг эрмэлздэг.



Гэхдээ энэ хүсэл мөрөөдлөө хүн бүр биелүүлж чаддаггүй. Тодруулбал, манай улсад жилд 10-12 мянган хос гэр бүл болдог. Харин үүний цөөн хувь нь Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулдаг байна. Нэг талаас тус ордон намрын улирал буюу залуусын ид хуримлах үеэр ачааллаа дийлдэггүйтэй холбоотой. Харин нөгөө талд нь Гэрлэх ёслолын ордонд 10-20 минутад амжиж батлуулахын тулд зарцуулах хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой юм.



Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө Хуримын ордны үйлчилгээний хөлс 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд 450-500 мянган төгрөг байсан бол 2011 оноос 750 мянга болж өссөн байдаг. Тэгвэл энэ жил 850 мянган төгрөг болж өсчээ. Энэ шийдвэр нь ирэх наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэнэ.

Гэхдээ үүнд олон нийт дургүй байгаа юм. Учир нь гэр бүл бололцох төрийн болон уламжлалт ёслол, магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж, 10-25 минутын бичлэг,  22 ширхэг зургийг  цомог, хосуудын машиныг чимэглэж өгөхөд дээд тал нь 150 мянган төгрөгт багтана. Харин үлдсэн мөнгө нь Гэрлэх ёслолын ордонд орж байгаа аж.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.