Хүүхдээ яаж өглөө болтол сэрэхгүй унтуулж сургах вэ?

Хоёр цаг тутамд босож хүүхдээ хооллоод арайхийн унтах гэж байтал дахиад л хүүхдийнхээ уйлах чимээнээр сэрж босох хэрэгтэй болдог . Хүүхдээ яаж шөнөжин сэрэлгүй өглөө болтол тайван унтдаг болгох вэ? Ээж таньд доорх аргыг зөвлөж байна...
 
Хэрвээ хүүхэд нойрмоглох шинж тэмдэг илэрвэл түүнийг даруйхан унтуулах хэрэгтэй , хүүхэд нойрмоглосон үедээ өөрөө хурдан гэгч нь унтах болно . Хүүхдийг арай цовоо сэргэлэн байх үед нь унтах бэлтгэлийг нь хийж усанд оруулах бөгөөд ингэснээр дараа нь нойрмоглох үед нь бие нь аль хэдийн хатаж хуурай хувцас өмсгөн унтахад бэлэн болгоно . Хэрвээ энэ нойрмоглох үеийг та алдах юм бол дахин нэг цаг , эсвэл бүр ч удаан хугацаагаар дахин нойрмоглож эхэлтэл нь хүлээх хэрэгтэй болно.



 
Унтах цаг тогтоох
 
3-7 сартай хүүхэд нэг зүйлийг хийснийхээ дараа өөр нэгэн зүйлийг хийдэг талаар хэвшмэл дадал зуршлыг ойлгож эхэлнэ . Түүний энэ ойлголтыг тулгуурлан түүнд тодорхой нэгэн цагт унтах дадал зуршлыг суулгаж , ингэснээр хүүхэд “сэтгэл санааны бэлтгэлтэй” байх болно . Та хүүхдээ усанд оруулах , тэврэх , дуу дуулах , үлгэр ярих , хөхүүлэх , эсвэл үнсэх зэрэг үйлдлүүдийг хийсний дараа хүүхдээ оронд нь оруулна . Гэрлээ унтрааж , тасалгаанд намуун орчныг бүрдүүлнэ.
 
Орой бүр аль болох нэг хүн , нэг цагт яг адилхан дарааллаар адилхан зүйлүүдийг хийгээд байх хэрэгтэй , ээж нь бол бүр сайн. Энэ байдлаар унтах хэвшлийг амжилттай тогтоож чадвал танд өөрт чинь ч маш амар байх болно . Сайн унтах нэгэн арга нь тодорхой нэгэн төгсгөлтэй байх хэрэгтэй : Та хүүхдийг орон дээр нь тавьсан  л бол хүүхэд унтах ёстой болжээ гэдгээ ойлгох хэрэгтэй . Түүнийг орон дээр нь тавиад хүүхэд өөрөө унтдаг болж сурах хугацаа хэрэгтэй . Харин хүүхдийг дахин дахин орноос нь авч тэврэх , дуу дуулах хэрэггүй . Хэрвээ та цуг хэвтэж , хөхүүлж , зөөлөн цохих зэргээр унтуулбал хүүхэд шөнө бүр сэрэх бүртээ яг л тэр үйлдлүүдийг чинь хүсэх болно . Иймд та хүүхдээ өөрөө бие дааж унтахад сургах хэрэгтэй .
 
Хүүхэд шөнө олон удаа сэрвэл яах вэ?
 
Хүүхдийн амьдралын хэмнэл нь ердөө л зуршсан зуршлаас нь эхтэй байдаг . Хүүхэд орой яаж унтаж сурсан бэ шөнө сэрэхдээ яг тэр аргаараа л буцаж унтахыг хүснэ . Иймд та хүүхдээ тэврэн хөдөлгөх , тэврэн нааш цааш явах зэрэг үйлдлүүдийг өдөр шөнөгүй  хийгээд байх дуртай л  биш бол огтхон ч хийх хэрэггүй .
 
Та дараах аргуудаар хүүхдээ шөнө сэрэхэд нь буцааж унтуулахыг хичээгээрэй .
 
-          Хүүхдээ харахдаа хэт их чимээ анир гаргалгүй аяархан очиж харах
 
-          Гэрлээ асаах хэрэггүй , хүүхдийн орны ойр хавьд маш бүдэг гэрэл л шөнө асааж байвал зүгээр
 
-          Онц шаардлагатай биш бол шөнө хуурайлахгүй , живх солихгүй байх
 
-          Хэрвээ та хүүхдээ өөрөө унтаж сургамаар л байгаа бол шөнө орон дээрээс нь авах хэрэггүй . Та зүгээр хажууд нь зөөлөн цохин бүүвэйлэх маягаар буцааж унтуулаарай . Харин идэжуух юм өгч , авч тэвэрч хэрхэвч болохгүй .
 
-          Зарим хүүхэд хэдэн шөнө энэ байдлаар унтаа сурчихдаг бол зарим нь хдэн долоо хоног ч болж болзошгүй . Та тэвчээртэй байгаарай .
 
 
Ямар ч аргаар хүүхдээ унтуулж сургахаар зорьсон бай гол нь тэвчээр ба хүүхдийнхээ чадварт итгэх нь гол юм . Гэхдээ хэрвээ хүүхэд чинь өвчтэй байгаа бол эдгэртэл нь түр хүлээгээрэй .
 
Энэ бүх “ажиллагааг “ эхлэхээс өмнө та болон таны хань нөхөр тантай нэгэн санаа зорилготой байгаа эсэхийг мэдэх нь чухал . Ингэснээр эхний хэдэн хоног бэрхшээлтэй байх үед таныг дэмжиж өгнө. Доорх 3 арга нь хүүхдийг унтуулж сургах аргууд бөгөөд алийг нь ч сонгосон бай хамаагүй гол нь орой унтуулахдаа ба шөнө дунд сэрэхэд нь энэ л аргаа хэрэглэж байх нь чухал юм . Энэ аргаар 2-3 шөнө өнгөрөхөд үр дүнд хүрэх бөгөөд зарим нь долоо хоног , бүр илүү удах ч тохиолдол бий . Хүүхэд уйлахад та мөн сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй .
 
Унтуулж сургах арга 1 . Уйлахыг нь хязгаарлах арга
 
 
Хүүхдийг ганцааранг унтуулахаар хэвтүүлээд , хүүхэд уйлаад байвал 5 минут болоод нэг очиж харах ба дараа нь 10 минут , 15 минут гэх мэтээр жаахан удаж очих ба хажууд нь удаан байх хэрэггүй . Орон дээрээс нь авах хэрэггүй бөгөөд зөөлөн дуугаар аргадаж хэдэн үг хэлэх буюу зөөлөн цохиж хөнжлийг нь засаж өгч болно . Эхний хэдэн удаагийн уйлалт нь жаахан удаан байж магадгүй боловч та сандарч , уурлаж бухимдах хэрэггүй , хүүхэд дээрээ очихдоо эелдэг зөөлөн дуугаар харьцаж тайвшруулах хэрэгтэй . Шөнө дунд сэрэхэд нь мөн л энэ аргаа хэрэглэнэ . Нэг долоо хоногоос хэтрэлгүй хүүхэд чинь шөнө сэрэхээ болих вий .
 
 
Унтуулж сургах арга 2 : Аажмаар холдох арга
 
Эхний хэдэн орой орных нь хажууд  хүүхдийнхээ жижигхэн гарыг нь унттал нь атган сууна . Дараагийн хэдэн орой нь сандлаа жаахан холдуулсаар хүүхдийн өрөөний хаалга хүртэл аажмаар холдсоор хүүхдийн нүдэнд харагдахуйц газар хүртэл холдуулна . Дараа нь бүүр хол хүүхдэд харагдахааргүй газар суух ба хэрвээ шаардлага гарвал зөөлөн дуугаар унттал нь юм ярьж болно .
 
Анхаар : Энэ арга нь хугацаа их орох боловч хүүхдийн нулимс бага гарах сайн талтай .
 
Унтуулж сургах арга3 : Үнсэж унтуулах арга
 

Хүүхдийг үнсэж унтуулах : Энэ арга нь жаахан темпераментный хүүхдэд тохирно .
 
Хүүхдийг үнсээд холдсоноо буцаж ирж үнсээд дахин холдоод дахин ирж үнсэнэ . Өрөөнд нь нааш цааш явж хүүхдийг унттал нь байх боловч хүүхдийг үнсэхээс бусдаар тэврэх , идэж уух юм өгөх зэрэг үйлдэл хийж хэрхэвч болохгүй .
 
Анхаар : Энэ арга нь удаан хугацаанд зөндөө олон унсэлт шаардагдаж магадгүй л юм . Хэрвээ хүүхэд шөнө дунд сэрвэл та мөн л ингэж үнсэж унтуулах болно . Нэг хоёр долоо хоногийн дараа хүүхэд шөнө сэрэхээ больж , унтахдаа ч уйлахаа болино .

 
 Эх сурвалж : Гоё ээж
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Т. Аззаяа (112.72.11.67) 2015-06-04 18:05:48
2015 оны 6-4 өдөр энэ аргатай танилцлаа баярлалаа
ok (203.194.117.91) 2014-07-23 23:23:01
ene arga chin harin estoi sonin arga bna huuhed unsuuleed untah arga gj yu yariad bgaa yum bee tegvel ter chin huuhed eejiigee bgaa bolohoor taiwshraad untaj bgaa yum bish uu tegeheer ooroo boson suun huuhed untuulj bhaar hamt hajuudaa avaad untval 2 la noir buten untana biz dee huuhed ugaasaa eejiihee bieiig mederdeg bhgui yu
ok (203.194.117.91) 2014-07-23 23:19:09
huuhed ehnii 3 sar l jaahan avahuulna ternees hoish ovortlood l eejteigee hamt untdag sh dee shono am ni tsangaval tsai uulgah yumuu moomoo uguud untuuldag biz dee tuunees huuhdiig ooroosoo hol tusad ni untuulmaar bgaa bol shunu zaaval yum uulgaj uuriihoo oroond untuulah heregtei bhaa oorsdooroo bodohod gantsaaraa neg oroond evgui biz dee deer ueiin humuusiin yariagaar bol huuhed shunu oroi evgui durs olj harval boldoggui tom bolson hoinoo aash ni muu huuhed boldog gj hurtel yaridag bh bagad ni harin huuhdee hohuulehdee bosoj suuj noiroo sergeej hohuuleh heregtei
bi (115.21.13.174) 2014-07-23 20:08:49
yag ene argaar untuulj surgaj bailaa ene argagiig oilgohgui baigaa eejuudiig gaihaj baina
zzz (202.179.10.162) 2014-05-23 23:53:09
sonin arga bn hvvhdee uilj bhad chagnaad hol bj chadkuee odoo ene heweerei bj baiydoo
zochin (182.160.9.247) 2014-02-20 23:30:03
harin tiin manai mongol huuhde lav tohirohgui gadniihniig haraad bhad huuhdee uruundni gantsaarng hayhcaad uursduu uur uruund untdag tegeed irjch avdgiimuu ***** med eteged gadniihan yamar humusu boldog bilee ergeed etseg ehee mededgui huvvia hicheesen hatuu humuusl bsghairtai enhrii uree husej hairlaj turuulcheed jaahanyadarsnii tyluu iim hundii baihiimuu arai bishee ochihchgui holoos nayalh amitan golni treiigni oilgohguishd bi lav huuhdee uiluulaad haraad suuj chdaku yostoi sonin arga gehni haishaan bisheee
Odnoo (103.26.194.135) 2014-02-20 12:01:00
Bi lola tai sanal neg b zerleg usgusun huuhed Tom bolood hertsgii uildel hj huvia hicheesen bolno
misheel (203.194.116.153) 2014-02-19 22:13:45
Ene 3n argaiin ali 1 g ni l songood udur bvr tvvniigee l hiigeed bh heregt yu
lola (202.216.21.118) 2014-02-19 21:41:38
bi eniig ogt zuv gej bodohguu bn nyalh huuhedbaigaliaasaa tsaanaasaa heregtei bolood eehiigee nehej uuldag saindaa l gants jil l teverch buuveilne shude etseg ehiin amart zorulaad har nyalhaas ne biyiig daalgaj surgana uuruur ne untuulne uiluulna zereg mash buruu shinjleh uhaanaar ch sayhannotlogdson eejuudee guriigeed gantshan vur yadahdaa 2 hon jil l huuhdee avaad uilsan ued ne tevrees argadaad usguchih huuhed chine tom boloodiluu uurtuu itgeltei azjargaltai taivan hin bolno bas ta tegj usgusunduu bayarlaj bagad ne iluu teverch enhriilehgui yaavdaa gej bodohguu
aagii (103.10.23.162) 2014-02-18 15:51:26
heregtei medeelel bn shu bayrlalaa
hi (133.51.87.122) 2014-02-18 11:18:55
bayarlalaa heregtei medeelel bn