Анхны сарын тэмдэг

Анхны сарын тэмдэг өсвөр насны охидод айдас, цочирдол төрүүлэх нь бий. Ихэвчлэн найз охидоосоо энэ тухай мэдсэн байдаг тул буруу зөрүү ойлголтой олон охидууд байдаг.
Охидын биеийн онцлогоос шалтгаалан сарын тэмдэг хэт эрт /12-13 нас/ эсвэл нилээд хожуу /16-18 нас ирдэг. Орчин үед охидын өсөлт бойжилт хурдацтай явагдаж байгааг тул эрт ирэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа аж. Анх ирэхдээ хэт их эсвэл бага зэрэг үзэгдэх төдийгөөр тогтмолжоогүй байдаг. Хэт их ирсэн тохиолдолд айж цочих, янз бүрийн аргаар дарах, арилгах гэж бүү оролдоорой охидоо.
Сарын тэмдэг нь ирэхдээ бага зэрэг өвддөг. Энэ нь ноцтой асуудал биш, гэхдээ энэ үед дороосооо дулаан явах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өвчин биш тул байнга хэвтэх хэрэггүй. Гэр зуурын хөнгөн ажил хийх зэрэг бага зэргийн хөдөлгөөн эрүүл мэндэд чинь тустай. Ариун цэврийг сайтар сахь хэрэгтэй. Хэт халуун бус, бүлээн шүршүүрт орж, дотуур хувцсаа ойр ойрхон сольж угаагаарай. Харин халуун устай ваннд орж болохгүй. Ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгоорой. Сүүлийн үед охид тампон их хэрэглэдэг болж. Авсаархан, хэрэглэхэд хялбар мэт боловч өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг.
Тампон нь янз бүрийн зузаантай байдаг учраас гарч байгаа цусны хэмжээнээс шалтгаалан сонгож хэрэглэнэ. Тампоныг тогтмол хэрэглэх үедээ наад зах нь өдөрт дөрвөн удаа сольж байж үтрээнд нян үржихээс сэргийлнэ.
Тампоныг солиогүйгээс болж нян үржих нөхцөл бүрдэх магадлалтай юм. Шөнийн цагаар цус ихээр гараад байвал жирийн ариун цэврийн хэрэглэлийг хэд давхарлаарай. Сарын тэмдгийн үед болж өгвөл хүчтэй антибиотик уухгүй байх, шоколад, самар, хурц хоол хэрэглэхээс татгалзах хэрэгтэй шүү охидоо.







