Дархлаа дэмжиж, арьс сайхан болгох хөлдөөсөн нимбэг гэртээ бэлдэцгээе
Дархлаа сайжруулж, эрүүл мэнд болон гоо сайханд олон төрлийн ашиг тустай хөлдөөсөн нимбэгний өдөр тутамдаа хэрхэн хэрэглэх тухай зааврыг хүргэхээр бэлтгэлээ. Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Кальци, магни, кали, С витаминаар маш баялаг юм. 1ш нимбэгт 20мг с витамин агуулагдана. Мөн нимбэг нь хоолны зуршлыг бууруулах, жин хасах, үс, зүс, шүдийг цайруулж тунгалаг гэрэлтсэн болгох зэрэгт тустай юм. Тиймээс дараах зааврын дагуу нимбэгийг хөлдөөгөөд өдөр бүр бүлээн усанд эсвэл цайндаа хийж уугаарай.
Үүнийг бэлдэхэд тун энгийн. Өөрийн хэрэглэх хэмжээгээр нимбэгээ сонгож болох ч 3 - 5 ш нимбэгээр мөсөө бэлдэж тавиад хэрэглэж дуусаад дахин шинээр бэлдэхийг зөвлөж байна. Эхлээд нимбэгний хальсыг хальс үрэгчээр үрж авна. Дараа нь голоор нь хуваагаад үрийг нь түүж авна. Жижиглэж хэрчээд сайтар миксэрдэнэ.

Хэрвээ танд миксер байхгүй бол шүүс шахагч эсвэл энгийн гал тогооны хавчуур ашиглан шүүсийг нь шахан гаргаж болно. Бэлэн болсон шүүсээ хэвэнд хийж хөлдөөнө. Хөлдсөн нимбэгээ хэвнээс гаргаж битүү уутанд хийгээд хөргөгчинд хадгалаж хэрэглэнэ. Мөсөө хэрэглэхдээ халуун бүлээн усанд 1 - 2 ширхэгийг хийж уух бөгөөд өглөө бүр өлөн элгэн дэрээ ууж, өдөр орой мөн хэрэглэнэ.

Мөн нимбэгний мөсөө хөлдөөхдөө гааны навч нэмээд хөлдөөвөл турахыг хүсэж байгаа хүмүүс илүү үр дүн үзүүлнэ. Харин дархлаагаа дэмжихийг хүсэж байгаа хүмүүс цагаан гааг хөлдөөж хамт хэрэглэвэл сайн.

Цагаан гааны мөсийг бэлдэхдээ аль болох жижиглэн хэрчээд, миксердэнэ. Дээрээс нь тохирсон усыг хийж өтгөн болтол нь дахин миксэрдэнэ. Бэлэн болсон шүүсийг хэвэнд хийж хөлдөөнө. Мөн өтгөн шүүсээ шүүгээд цэвэр шүүсийг нь хэрэглэж болох юм шүү. Ингээд бэлдсэн мөснүүдээсээ өглөө бүр өлөн элгэн дээрээ цай болон халуун бүлээн усандаа нимбэгтэй мөс 1-2ш, гаатай мөс 1ш - ийг хийгээд ууж хэрэглэнэ.

Мөн хөлдөөсөн мөсөө уухаас гадна арьсандаа хэрэглэж болно. Лимонтой мөс арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах үйлчилгээг авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







