National Geographic-ийн шилдэг зургуудаас

Зурагчин Линси Аддорио 2009,2010 онуудад Афканистаны эмэгтэйчүүдийн зургийг авсан нь энэ. Тэрээр хэлэхдээ:Би Файзабад хотоос гарч яваад зам дагуух толгод дээр яваа хоёр эмэгтэйтэй таарсан нь жирийн биш явдал байв. Орчуулагч бид хоёр машинаасаа бууж, толгод руу гарч хоёр эмэгтэй рүү очлоо. Тэдэн дээр очиход уулсын сүр, байгалийн дүр зураг үнэхээр сайхан харагдсан. Гэм нь Афканистан эмэгтэйчүүдийн зургийг авахад ихэд эмээсэн байдлаас болоод бид эхэндээ зураг авч чадаагүй юм. Тэдэнтээ ярилцаж эхэлтлээ нэг эмэгтэй нь жирэмсэн гэдгийг бид огт анзаараагүй байсан. Эмэгтэйчүүдийн машин нь эвдэрчихсэн тул хамт явсан садангийн залуу нь өөр унаа олохоор явсан аж. Бид эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд санаа зовж эхэллээ.” Охин нь төрөх дөхсөн тул ус нь гарчихсан гэдгээ хэлэхэд бид  яаралтай эмнэлэгт хүргэхээр шийдлээ.Машинд суухаар дотор нь муухайрдаг залуу бүсгүй замын туршид бөөлжин явлаа. Өмнө нь тэр машинд сууж үзээгүй байж билээ. Гэсэн ч тэрээр эмнэлэгт эсэн мэнд хүргэгдэж бяцхан охиноо төрүүлсэн юм.                               

 

 

 

         

Мартин Шёллер энэхүү хөрөг зургаараа Хадзагийн ард  түмнийг урлагийн хэлээр харуулж чадсан юм.Хадза нь Танзанийн  хойд хэсэгт амьдардаг ихэвчлэн анчдаас бүрдэх мянга орчин хүнтэй ястан.  Мартин өөрийн авсан 8 настай Ния хүүгийн зурганд их дуртай.

Мартин Шёллер хэлэхдээ: тэр надад наснаасаа илүү овортой санагдсан. Энэ зурган дээр буусан түүний нүүрний хувирал юу юунаас илүү таалагддаг. Гэхдээ тэр үнэндээ омголон, өөртөө итгэлтэй бие даасан байдалтай харагддаг.

Бидний энэ удаагийн Сафарын аялалд амрах майхан төдийгүй зургийн студи байрлуулахад хангалттай зай бас том асар барих хүмүүс хэрэгтэй боллоо. Мөн 23 хоногт хүрэлцэхээр хоол хүнс, цэвэр ус авч явах шаардлагатай. Тэнд дэлгүүр орох боломж байхгүй шүү дээ.  Би гурав дахь удаагийн аялалаараа Hadza хүмүүстэй дотно болсон нь үнэхээр завшаантай хэрэг. Айж эмээгээгүй үед нь л үнэн бодит байдлын зураг авах боломж  гардаг. Манай багт Хадза нарыг олон жилийн туршид мэддэг гурван Танзани ажилтан багтаж байсан нь аз болсон юм. Тэдний нэг нь Хадза нарыг 40 гаруй жилийн турш мэддэг байсан бөгөөд бүх зүйлийг аятайхнаар зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байсан.


                                                                                                                              Н.Анир

                                                                                               

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.