“Гоёо” брендийн нүүр царай Э. Энхболд “Дэлхийн мистер-2013”-д

 

 

“Дэлхийн мистер-2013” тэмцээн энэ сарын 9-өөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 24-нд ялагчаа тодруулах юм.

Уг тэмцээнд манай улс анх 2010 оноос эхлэн оролцогчидоо илгээсэн билээ.

Харин энэ жилийн тэмцээнд манай улсыг төлөөлж загвар өмсөгч Энхтуяагийн Энхболд оролцож байгаа бөгөөд түүнийг “Говь” брэндийн нүүр царай байснаар нь хүмүүс илүү танидаг билээ.

Тэрээр анх 2008 оноос “Монгол модель” агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьсан юм. Э.Энхболд 1987 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төрсөн ба 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийн дүүргэсэн бөгөөд СЭЗДС-ийн Бизнес удирдлагын ангийг төгсжээ.

Тэрээр өөрийгөө тодорхойлохдоо өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй бөгөөд хэлсэн үгэндээ заавал хүрдэг хүн хэмээсэн байна. Түүний хобби аялах, даам тоглох, цанаар гулгах, голф тоглох бөгөөд монгол үндэснийхээ хоолноос гадна Энэтхэг, Япон, Солонгос үндэсний хоолонд дуртай гэнэ. Мөн тэрээр эх орныхоо эртний түүх соёлоор бахархдаг бөгөөд Монгол орныхоо өв соёлын гайхамшгийг дэлхий нийтэд түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсдэг хэмээсэн байна.

Э.Энхболд мөн Б.Шарав гуайн "Аав ээж хоёр минь" хэмээх дууг дуулан авъяаслаг 10 оролцогчдын нэг болсон байна. Тэрээр өмнө нь СУИС-ын дуулаачийн ангид нэг жил суралцаж байжээ.  

Тэмцээн ид дундаа үргэлжилж байгаа бөгөөд тус тэмцээний оролцогчид өнөөдөр BBC телевизийн “The One show” нэвтрүүлэгт оролцох гэнэ.
 

Б. Агиймаа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
VISA (202.21.113.139) 2013-03-11 17:02:55
Ээ чааваас зөв бичээч
ZOCHIN (198.91.160.220) 2013-03-01 00:49:15
amjilt husie