Талархлын баярын тухай
Талархлын баяр нь Америк, Канадад өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний хэмжээний баяр нь юм. Америкт талархлын баярыг 11-р сарын дөрөвдэх пүрэв
гаригт, Канадад 10-р сарын хоёрдахь даваа гаригт болдог. Уг баяраар дотны хүмүүстээ сэтгэлээсээ бэлэг өгч, талархлаа илэрхийлж, гэр бүл найз нөхдийн хамтаар оройн зоог барих гэх мэтээр өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Анхны талархлын баярыг 1691 онд Массачусетс мужид суурьшсан 50 цагаач хэцүү хүнд үед хоол хүнс, хувцас хэрэглэлээр тусалсан нутгийн 90 индианд талархсанаа илэрхийлж есдүгээр сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Үүнээс хойш талархлын баярыг жил бүр Америкчууд намрын баяр хэмээн тэмдэглэх болсон бөгөөд 1789 онд Ерөнхийлөгч Жорж Вашингтон Талархлын өдрийг албан ёсоор тэмдэглэх шийдвэр гаргасан байна.
Талархсанаа илэрхийлнэ гэдэг нь энгийн нэг зүйл биш. Энэ нь хэн хэндээ хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлж, сайхан энерги түгээдэг. Хэрэв та хэн нэгэнд талархсанаа илэрхийлхээ мартсан бол одоо амжиж талархлаа илэрхийлээрэй.
Б.Бадамаа






