Монгол циркчид эх орныхоо нэрийг дэлхийн өндөрт өргөлөө
2012-11-26

Вьетнамын нийслэл Ханой хотноо энэ сарын 15-21-нд болсон Олон улсын циркийн фестивалиас Монголын циркчид алтан медаль хүртжээ. ОХУ, Украйн, Куба, Камбож, Франц, АНУ зэрэг 10 орны 185 жүжигчид таван төрлөөр авьяасаа сорьсон байна.
Монгол Улсыг төлөөлөн үндэсний “АСА” цирк, “Улаанбаатар” циркийн жүжигчин Э.Лхагва-Очир гар дээрх тэнцвэрийн үзүүлбэрийн төрөлд үндэсний бүжгийн өнгө аяс бүхий уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрээр оролцож, алтан медаль хүртлээ.
Энэхүү Олон улсын циркийн фестивалийг Вьетнамын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Вьетнамын Циркийн холбоо хамтран дөрөв дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулжээ. Өмнө нь 1997, 2004 болон 2010 онд болж байсан аж.
Б. Агиймаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





