Чимээгүй тахал Өнөөдөр “ДОХ”-ын эсрэг өдөр

Чимээгүй тахал, Та энэ нэр томъёог олонтаа сонсож байсан бизээ. Тэгвэл өнөөдөр үүнтэй тэмцэх өдөр буюу 12.1
Энэ өдөр бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДОХ”-ын талаар мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгдөг. Олон нийтийн санаа бодол ч гэсэн энэ зүйл дээр төвлөрч, ДОХ гэгч ямар аюултай аймшигтай зүйл болохыг ухаарч ойлгодог. Гэтэл хэдэн өдрийн дараа яг л өөр гаригт төрчихсөн юм шиг ор тас мартдаг гэвэл хилсдэхгүй бизээ. Мөн нөгөөтэйгүүр түүнээс хамгаалах арга замыг мэддэг ч хэрэгтэй үедээ хэрэгжүүлэхгүй байгаа гэдэг нь энэ олон дохтой хүнээс харагдаж байна. Монголд ХДХВ илэрсэн 120 тохиолдол байна. Энэ бол бага тоо биш.Нэг хүний цаана хэдэн хүн байдгийг бодоод үзэхээр асар их тоо гарна. Бид чинь цөөхөн монголчууд шүү дээ.
“ДОХ” нь хүнээс хүнд гурван замаар халдварладаг ч /цусаар, бэлгийн замаар, халдвартай ээжээс хvvхдэд/ бэлгийн замаар ХДХВ дамжсан тохиолдол нь давамгайлж байна. Магадгүй өвчтэй эхээс урагт халдсан бол ээжийгээ буруутгахсан, эсвэл хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болоод бохир зүү тариураар ХДХВ дамжсан бол тухайн хүнд нь хариуцлага тооцохсон. Гэтэл бэлгийн замаар дамжаад байгаа нь таны өөрийн хариуцлагагүй, хөнгөн хийсвэр болгоомжгүй зангаас л болж байгаа хэрэг, хэндээ гомдохов дээ. Таныг өөрийгөө хамгаалаарай гээд ДОХ-оос хамгаалах арга зам юу байна тэр бүгдийг судлаад гаргаад ирчихсэн байна. Хамгийн гол нь эдгэрдэггүй учраас эрдэнэт хүнээ алдахыг хүсээгүйдээ энэ зүйл дээр дэлхийн олон эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулаад байгаа юм.Жил болгоны энэ өдөр ДОХ-ын талаар ярьдаг ч үүгээр өвчилсөн хүний тоо нэмэгдсээр л байна.
Магадгүй өнгөрсөн жилийн яг энэ өдөр залхатлаа сонссон тэр зүйлийг чинь дахин сануулъя.Түүнээс хойш 1 жил өнгөрчээ.
ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.
А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол
тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)
B: Бие биедээ харилцан үнэнч байх
C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх
D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах. Үүнийг зөвхөн энэ өдөр биш байнга санаж, мөрдөж, эрүүл мэнд амь насаа хамгаалцгаая.
.





