Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ихэнх нь хотод амьдардаг

2010 оны хүн амын тооллогоор улсын хэмжээнд эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 153.6 мянга тоологдсоноос 75 хувь нь хотод , 25 хувь нь хөдөөд байгаа гэсэн судалгаа гарчээ.Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймаг энэ үзүүлэлтээр өндөр хувьтай гарчээ. Эмэгтэй тэргүүлэгчтэй өрхөд хоёр ам бүлтэй өрх илүү олон байсан бол Улаанбаатар хот, Дархан-Уул , Орхон Дорнод аймгуудад гурван ам бүлтэй өрх олон , бусад  аймагт ганц бие өрх голлож байна. Энэ нь 1-2 хүүхэдтэй буюу ганц бие эмэгтэйчүүд их байна гэсэн үг юм. Нийт эмэгтэй тэргүүлэгчтэй өрхөд хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй өрх 13,8 хувийг эзэлж буй. Харин Хөвсгөл Сүхбаатар , Хэнтий аймгуудад энэ үзүүлэлт 20 буюу түүнээс дээш хувьтай байгаа нь анхаарвал зохих асуудлын нэг хэмээн үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурьджээ.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.