Анжелина Жолигийн охин Вивъен долоо хоногт 3000 долларын цалин авдаг
Өмнө нь бид Вивъен охин ээжтэйгээ хамт “Малефисента” кинонд тоглож байгаа гэж мэдээллэж байсан. Тэгвэл дөрвөн настай Вивъен охины кинонд тоглосон хөлс долоо хоногт гурван мянган доллараар үнэлэгджээ. Хэрэв та Анжелина Жоли Брэд Пит хоёрын хүүхэд байсан бол төрсөн цагаасаа эхлэн бүх хаалга нээлттэй байх байжээ. Охиныг ямарч шалгаруулалтгүйгээр “Аврора” гүнжийн бага насны дүрд тоглуулаад зогсохгүй мөн түүнд өндөр цалин өгч байгаа юм. Түүнчлэн зураг авалтын өдөр болгон гар мөнгө гэж 60 доллар өгч байсан байна. Насанд хүрсэн жүжигчин болгон түүн шиг цалин авч чаддаггүй. Мэдээж хэрэг бяцхан Вивъены эцэг эхэд энэхүү ёс жаяг огт хамаагүй юм. Тэд ажлаасаа сая сая долларын цалин авдаг . Анжелина энэхүү үлгэрт охинтойгоо хамт тоглохыг маш их хүссэн учраас тэр Продюссеруудаас бяцхан гүнжийн дүрд өөрийнхөө охиныг тоглуулахыг санал болгосон байна. Одоо тэдний бүх хүүхдүүд кинонд тоглох хүсэлт тавьж байна гэж “The sun” сонинд баттай эх сурвалжаас авсан мэдээлэл нийтэлжээ. Захара болон Пакс хоёр ээжээсээ кинонд тоглуулахыг хүссэн байна. Тиймээс Жоли тэднийг дэмжсэн. Мөн Шайлог ч гэсэн кинонд тоглуулна гэж төлөвлөж байжээ. Тэр тусмаа зургаан настай хүүд жүжигчны туршлага тодорхой хэмжээгээр байсан. 10 сартай байхдаа тэр аавтайгаа хамт “Бенджамина Баттоны нууцлаг түүх” кинонд тоглож байжээ. Гэвч Шайло зураг авалтын талбай дээр их гунигтай кинонд тоглох ямар ч сонирхолгүй байжээ. Тиймээс Жоли хүүгээ тайван орхихыг хүсчээ. Пакс Захара хоёр кинонд тоглосныхоо төлөө хэдий хэмжээний мөнгө авсан нь одоохондоо тодорхойгүй байгаа юм . Гэвч тэд хэл үггүй багахан хэсэгт л тогложээ. Малефисента кино нь Европ ардын үлгэр болох нойрсож буй гүнжийг кино хэлбэрт оруулсан хувилбар нь аж. Энэхүү кино нь 2013 оны 3 дугаар сард нээлтээ хийж кино театруудаар гарах юм. Дашрамд хэлэхэд Бред Пит, Анжелина Жоли хоёр 11-настай Мэддокса, 8-настай Пакса, 7-настай Захару, 6-настай Шайло мөн 4-настай ихрүүд болох Вивье, Нокса нэртэй зургаан хүүхэдтэй юм байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.6)
2014-08-08 12:51:00
Шайло охин биз дээ
0
0
0
Хариулах
LLLLLLLLLLLLLLL
(103.10.21.17)
2014-04-03 17:37:15
WOOOOOOOOOOOOOOOOOOOOWWWWWWWWWWWWWWWOOOOOOOOOOOOOWWWWWWWWWW
0
0
0
Хариулах
Шайло охин шд.
(180.235.168.253)
2013-09-26 08:41:35
Мэдээгээ хянаж байлдаа
0
0
0
Хариулах
huu
(202.21.112.2)
2013-07-15 16:09:35
saikhan khumuus yum khuukhduud ny aztai khuukhduud bna daa
0
0
0
Хариулах
zoloo
(202.131.234.2)
2013-05-24 16:10:19
uneheer gaihaltai humuus
0
0
0
Хариулах
Angel
(49.0.159.71)
2013-04-17 14:56:21
Wooow goy ger bul shuu bas td tsarailag bayan yu ch dutax yum alga
0
0
0
Хариулах
hi
(182.160.54.26)
2013-03-08 12:35:10
goe ger bvl shvv
0
0
0
Хариулах






