Ханхүү Уиллиам ажилдаа оржээ
Бяцхан гүнжээ өлгийдөж аваад удаагүй байгаа ханхүү Уиллиам ажилдаа эргэн оржээ. Тэрээр өнгөрсөн лхагва гараг буюу 20-ы өдөр Английн эмэгтэй хөлбөмбөгийн багийнхантай албан ёсны уулзалт хийсэн байна.

Ханхүү Уиллиам хар хослол, улаан зангиатай тус уулзалтад иржээ. Эх сурвалжийн мэдээллэснээр бол хөлбөмбөгийн багийнхан түүнийг хэдэн хором хамт тоглохыг хүссэн бөгөөд Уиллиам эелдгээр татгалзаад "би дараагийн удаа зориулалтын хослолтой ирж тоглож болох юм" хэмээжээ. Тэрээр уулзалтын үеэр 2 хүүхэдтэй тэр дундаа охинтой болсондоо маш их аз жаргалтай байгаа тухайгаа ярьсан байна. US Weekly сэтгүүлд дурдсанаар бол Уиллиам ханхүү Жеоржийг төрснөөс хойш битүүхэн бяцхан гүнжтэй болохыг мөрөөддөг байсан хэмээн бичжээ. Мөн ажилдаа орсон ханхүү маань өнгөрсөн даваа гарагт Щвейцарь улсад айлчилсан аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







