Уитни Хьюстоныг “Madame Tussauds”-д мөнхөлжээ
Хөгжмийн ертөнцөд Попын хатан хаан Уитни Хьюстоныг мөнхлөн үлдээх
дурсгалууд аль хэдийн олны хүртээл болсон билээ. Харин дэлхийн нэрт дуучныг
алдаршуулах өөр нэгэн үзмэрүүд 200 жилийн түүхтэй Лондон хотын “Madame
Tussauds” музейд хадгалагдаж байгаа гэнэ. Лааны тосоор хийсэн эдгээр
үзмэрүүдэд нэрт дуучныг бодит юм шиг дүрсэлсэн дөрвөн баримал байгаа
бөгөөд тус музейн хувьд анх удаа нэг хүний лааны тосон баримлыг ийм олон янзаар
урласан тохиолдол юм байна.
Хьюстоны менежер Пэт Хьюстон эдгээр лааны тосон баримлуудын талаар сэтгэгдлээ
хуваалцаж, “Madame Tussauds” Хьюстоны 30 жилийн уран бүтээлийн замналыг
дөрвөн өөр янзаар харуулсан, үнэхээр сэтгэл хөдлөм бүтээлүүдийг олон нийтэд
харуулж, танилцуулж байгаад маш баяртай байна. Өвөрмөц, содон баримлууд нь нэрт
дуучны гэр бүл, ойр дотныхон төдийгүй түүний хөгжим сонирхогч олон мянган
фэнүүдэд хамгийн сэтгэл хөдөлгөм бэлгүүдийн нэг боллоо” гэсэн байна.
“Madame Tussauds” музей дэх Хьюстоны лааны тосон баримлууд тус музейн
“Tussauds” студид бүтээгдсэн ба баримлуудыг удахгүй өөр хотуудад олны хүртээл
болгох юм. Вашингтон хотын төв талбайд Хьюстоны лааны тосон баримал удахгүй
олны хүртээл болохоос гадна Лас-Вегас, Нью-Йорк хотуудад мөн гарах ажээ.
Ийнхүү дэлхий нийт попын хатан хааныг санан дурсаж, мөнхөлж байна.







