Бүсгүйчүүд бидний “зүрхэн тарни”

“Би хамгаас хөөрхөн сэтгэл булаам бүсгүй...” энэ киног санаж байна уу, Бүсгүйчүүдээ. Гол дүрийн бүсгүй болох Надя анхандаа энгийн нэгэн байсан бол дараа нь өөртөө итгэлтэй, ялдамхан бүсгүй болдог шүү дээ. Түүний үргэлж хэлж, мөрдлөг болгодог үг нь: Би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй. Надя энэ үгийг “зүрхэн тарни”-аа болгосон. Магадгүй энэ нь түүнийг энгийн нэгэн хүрээлэнгийн ажилтнаас ялдамхан Надя болоход нь хамгийн ихээр нөлөөлсөн байх. Үг гэдэг өөртөө маш их хүч энергийг агуулж байдаг. Тиймээс бүгдээрээ ч мөн хайр, аз жаргал, амжилт гээд сайхан бүхнийг дагуулах “зүрхэн тарни”-тай болцгооё.



-Би бол хамгийн сайхан бүсгүй
-Би хамгийн аз жаргалтай нэгэн
-Би хамгийн сайхан хайртай учирсан/учирна
-Бүхнийг хийж чадах тийм л агуу эрч хүч надад бий
-Би хамгийн хүчирхэг эмэгтэй
-Би амьдралдаа сэтгэл хангалуун байна
-Миний гэр бүл хамгаас аз жаргалтай
-Мөрөөдөл минь бодит биелэл болно
-Амжилт үргэлж надтай хамт



Бүсгүйчүүдээ, бүгдээрээ өөрсдийн гэсэн “зүрхэн тарни”-тай болж, аз жаргал, хайр, амжилт бүтээлийг дуудацгаая. Мөн бидэнтэй саналаа хуваалцаарай.
Та нартаа аз жаргал, хайрыг хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.131.225.173) 2013-03-03 10:51:39
odoonoos ehleed zurhen tarnia bolgonoo mash goe niitlel bn