Эмэгтэйчүүд эрчүүдээс давуу байх 10 шалтгаан
Хэдий эрчүүд өөрсдийгөө илүү хүчтэй, дайчин гэж боддог ч эмэгтэйчүүдэд эрчүүдээс давуу байх маш олон шалтгаан байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдээс давуу байх 10 шалтгааныг хүргэе.
1.Эмэгтэйчүүд илүү урт насладаг давуу талтай. Дунджаар 5-7 жилийн урт насладаг. Тэгэхээр аливаа нэг айл гэр, овгийн хамгийн нарийн нандин нууцыг зөвхөн эмэгтэйчүүд л ам дамжуулан үр удамдаа аль болох үнэн бодитоор нь хэлж үлдээдэг.
2. Элдэв аюул осол тохиолдоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авардаг. Яагаад вэ? гэвэл байгаль дэлхий илүү үнэ цэнэтэй, илүү нандин зүйлээ хамгийн түрүүнд аварч хамгаалж байхыг чармайдаг юм. Нэг эмэгтэй хүнийг аварна гэдэг удалгүй орчлонд ахиад нэг хүн мэндлэх боломж олголоо гэсэн үг.
3. Эрчүүд бэлгийн сулралтай гэдгээ нуух боломжгүй байдаг бол эмэгтэй хүн хөрөлтэй хэнд ч мэдэгдүүлэхгүй байж чадна. Эмэгтэйчүүдийн дур тавилт удаан үргэлжилдэг.
4.Ажил хийдэггүй эмэгтэйг ар гэрээ авч яваа гэрийн эзэгтэй гэж хэлцгээдэг бол ажилгүй эрэгтэй хүнийг хамгийн эелдэг хэлэхдээ л “арчаагүй залхуу” гэдэг.
Хүсвэл эрэгтэй хүний ямар ч хувцсыг өмсөөд бүр ч илүү дур булаам харагдаж чаддаг. Харин эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн ч дээ их бодож л өөртэйгээ адил заваан юмны л анхаарлыг татах биз…
5. Эмэгтэй хүн кино үзэж байгаад сэтгэл хөдөлсөн газраа ичилгүйгээр уйлж болно. Хэрэлдэж байгаад шар нь хөдлөхөөрөө зоволтгүйгээр уйлж чадна. Дараа нь хэн ч муу хэлэхгүй. Харин ингэсэн эрэгтэйг ч дээ …
6. Гуч нэлээн гараад ирэхээрээ халзарна гэж айлтгүй.
7. Өвдөлт даах чадвар нь эрчүүдийнхээс хавьгүй өндөр. Итгэхгүй бол дурын эмнэлгийн тарианы сувилагч, мэс заслын боолтын сувилагчаас асуугаад үзээрэй. Хэн нь илүү янгууч байдаг вэ гээд.
8. Эмэгтэйчүүд барагтай бол хэрэг хийдэггүй ухамсартай, хийсэн ч баригдахгүй байх ухаантай. Тийм ч болохоор хорих газруудад ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс хавьгүй цөөн байдаг юм.
9. Эрчүүдийн удаан хугацааны туршид эргэцүүлэн бодож байж олж мэддэг зүйлсийг төрөлхийн зөн совингоороо асар богино хугацаанд, мэдэрч, тааж чаддаг нь эмэгтэйчүүдийн маш том давуу тал юм.
10. Нөхөн сэргэх чадвар маш өндөр байдаг нь эмэгтэйчүүдийн бас нэг том давуу тал. Эмэгтэй хүн 1,5 литр орчим цус алдсан ч онц хүндрэлгүйээр тодорхой хугацааны дараа нөхөн сэргээж чаддаг бол эрэгтэй хүн ийм хэмжээний цус алдсан бол шууд л “төгсөв”.
Бүсгүй минь чи эрэгтэй хүнээс хэд дахин илүү гэдгээ ойлгосон уу? Тиймээс сул дорой байж яасан ч болохгүй. Өөртөө итгэлтэй өөдрөг алхаж, хүчтэй байгаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.23.51.3)
2016-12-30 21:34:31
femnist sdakuud
0
0
0
Хариулах
(203.91.117.4)
2013-02-22 16:11:03
gogo
0
0
0
Хариулах





