“Miss Earth 2018” тэмцээний тэргүүн титмийн эзэн Phuong Khanh Nguyen фото
Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Miss Earth 2018 " тэмцээнд Вьетнамын мисс Phuong Khanh Nguyen тэргүүн титмийг хүртсэн юм. Тэрээр энэхүү титмийг эх орондоо авчирч байгаа анхны мисс аж. 1994 онд төрсөн, 23 настай , маркетангийн чиглэлээр их сургуульд сурч байгаа бөгөөд англи хэлээр чөлөөтэй ярьдаг юм байна.
Энэхүү тэмцээн нь байгаль орчноо хамгаалах, тэрхүү мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс гоо бүсгүйчүүд ирж тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлэн шийдвэрлэхэд оршдог билээ. Тэрээр тэргүүн мисс болсоноор байгаль орчноо хамгаалах төсөл хэрэгжүүлэн асуудал тулгарсан улс орнуудад очиж ажиллах юм. 2017 оны ялагч Karen Ibasco нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд 10 гаруй орноор зочилж төслөө хэрэгжүүлсэн байна.

Өндөр: 171
Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: Бор
Түүний фото зургуудаас

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.































