Диана гүнжийн тухай шинэ ном худалдаанд гарна

Миланд болсон хоёрдугаар сарын Загварын долоо хоногийн хүрээнд италийн Tod’s брэндийн ивээн тэтгэж гаргасан, Уэльсийн гүнж Дианагийн ховор нандин зургуудыг багтаасан Timeless Icon хэмээх шинэ номыг олон нийтэд танилцуулах ажил зохиогдлоо.
Флоренцийн Electa хэвлэлийн газар Карло Маццонигийн санаачлагаар, домогт Диана гүнжийн хүнлэг энэрэнгүй зан чанар, загвар стилийн ер бусын мэдрэмжийн талаар хүмүүст хүргэхээр энэхүү номыг бүтээжээ.
Timeless Icon номын танилцуулга Миланы Палестрогийн Орчин үеийн урлагийн павильонд коктейль-үзэсгэлэн хэлбэрээр зохиогдсон байна.
Энэхүү ном 2013 оны гуравдугаар сараас дэлхий даяар номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэх ба борлуулалтын орлогын тодорхой хувь нь хорт хавдрын өвчлөлттэй хүүхэд залуусыг дэмжих Clic Sargent буяны байгууллагад хандивлагдах аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







