Эрүүл үсний үндэс нь зөв хооллолт юм
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эрүүл, сайхан үстэй байхын тулд хамгийн гол нь хоол хүнсэндээ л анхаарах хэрэгтэй. Мөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага дээр нь анхаарлаа хандуулаарай. Бүсгүйчүүд та бүхэндээ эрүүл сайхан үстэй байхад тань туслах хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Салмон нь омего 3-өөхний хүчил, өндөр чанартай уураг, төмөр, витамин B-12 агуулсан байдаг ба үсэнд тэжээл өгч таны үсийг эрүүл сайхан харагдуулдаг байна. Таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо омега 3-өөхний хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой хэмээн судлаачид зөвлөж байна.

Хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд
Хар ногоон өнгийн ногоонууд нь хүний бие махбодид хэрэгтэй амин дэм, уураг, өөх тосыг ихээхэн агуулдаг болох нь тогтоогдсон бөгөөд үс эрүүл байхад гол роль гүйцэтгэдэг нь тогтоогдсон байна. Брокколи гэх мэт ногоонууд нь витамин A,C болон үсэнд тэжээл өгдөг уургуудыг агуулдаг байна.

Буурцаг
Буурцаг бол хамгийн тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүн юм. Таны үсний ургалтыг дэмжээд зогсохгүй , төмөр, цайр , биотин ихээр агуулсан байдаг учраас хэт мэдрэмтгий үсэнд илүү ач холбогдолтой.

Самар
Бразилийн самарнууд сэлэниум их агуулдгаараа дэлхийд алдартай. Selenium бол үсэнд маш хэрэгтэй зүйл юм. Хушга нь алфа- ленолений хүчил, омего-3 өөхний хүчил агуулдаг бөгөөд үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй.
Лууван
Лууван нь витамин А ихээр агуулдаг бөгөөд үсний тань эрүүл байдалд хамгийн их хэрэгтэй зүйл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.