Гэрийн нөхцөлд усыг хэрхэн зөөлрүүлэх вэ?
Эмэгтэй хүний толь нь нүүр, гар байдаг. Тэгвэл зөөлрүүлсэн усаар нүүр, гараа угаах нь халдвар авах эрсдэлийг багасгадаг аж. Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давс, хлор зэрэг хортой брдисууд агуулагдсан байдаг. Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй байна.

Мөн усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй, арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Иймд усыг зөөлрүүлж хэрэглэвэл гоо сайханд үр дүнгээ өгнө. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.

Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
Нэг. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
Хоёр. Нэг литр усанд тал цайны халбага бура, эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгыг арилгана.
Гурав. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лоолийн шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд хоёр цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг булбарай арьстай явъя гэвэл хатуу биш зөөлрүүлсэн усыг хэрэглэж заншаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.