3-р сарын 22 ямар өдөр вэ?
- ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхаглаж байжээ.

- Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байжээ.

- Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ.

- Өнөөдөр З дугаар сарын 22 буюу хаврын өдөр шөнийн тэнцэл юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна. Энэ өдөр лалын шашинтнууд үндэсний баяраа тэмдэглэдэг. Маргаашнаас урин дулаан өдрүүд ирнэ.

- Харин 1883 энэ өдөр Япон сумогийн 28 дахь Ёкозүна Оонишики Дайгоро мэндэлжээ.
- Мөн 1888 оны энэ өдөр Хөл бөмбөгийн холбоо байгуулагдаж байжээ.
- 1995 оны энэ өдөр сансрын нисгэгч Валери Поляков 438 өдрийг сансарт өнгөүүлэн амжилттайгаар эх дэлхийдээ эргэн иржээ.
- Харин 1997 оны энэ өдөр уран гулгагч Тара Липински 14 настайдаа уран гулгалтын дэлхийн хамгийн залуу эмэгтэй аварга болсон.
- Мөн 1997 оны энэ өдөр Хале Бопп солир дэлхийг бараг шүргэх шахам өнгөрчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







