Дэлхийн алдарт алиалагч, авъяслаг муужгайнууд өнөөдөр нээлтээ хийнэ


Монголд ирсэн олон улсын циркчдийн тоглолт өнөөдөр нээлтээ хийх гэж байна. "Дэлхийн Цирк Монголд” хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж буй уг тоглолтод тив дэлхийд алдартай циркийн шилдэг жүжигчид оролцоно. Тоглолт долоо хоног үргэлжлэх бөгөөд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 15 орны 60 гаруй жүжигчид оролцох юм. Эдгээр циркчид өөрсдийн шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээ тоглох юм байна.

Түүнчлэн бяцхан үзэгчдийг баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг  муужгайнууд, акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид ирсэн гэнэ. Тус тоглолтыг ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ  зохион байгуулж байгаа бөгөөд урлаг соёлын болоод бизнесийн олон арван байгууллага энэхүү тоглолтыг дэмжиж хамтран ажиллаж байгаа билээ. Мөн тоглолтын зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг зарласан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.